Хүчтэй хар салхи Мексикийг чиглэн урагшилж байна
2018-10-23

"Вилла" гэх хүчтэй хар салхи Мексик улсын баруун өмнөд хэсгийг чиглэн урагшилж буй талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Хар салхи маргааш 6.00 цагийн орчимд зорьсон газраа хүрэх ба "үлэмж хэмжээний хохирол учруулж болзошгүй" гэж Үндэсний Хар салхины төв (NHC) анхааруулсан байна.

 

Цаг уурын хүрээлэн "Вилла" хар салхийг  түгшүүрийн хамгийн өндөр зэрэглэл буюу 4 түвшинд багтаажээ. 

 

Хар салхинаас урьтаж зарим газар усархаг аадар бороо орж, үер буусан байна.  Тус хар салхи оргил үедээ 250 км/цагт хүрэх гэнэ.

 

Мексикийг өнгөрсөн сард Майкл хар салхи дайран өнгөрч, 27 хүн амиа алджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин