Утааг "устгана" гэж ярьсаар 164 тэрбум төгрөгийг салхинд хийсгэжээ
2018-10-23

Үндэсний аудитын газраас "Цэвэр агаар сан"-ийн 2008-2016 оны үйл ажиллагаанд хийсэн аудитын дүнг өнөөдөр /2018.10.23/ сэтгүүлчдэд танилцууллаа. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

"Цэвэр агаар сан" болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр:

 

Улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум,

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум,

 

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум,

 

Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Мөн гадаадын 104.7 сая ам.долларын зээл 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг энэхүү арга хэмжээнд авч ашигласан байна.

 

2012-2017 онд Нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолуур хэрэглэгчдэд хүйтний улиралд оройн цагаар хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнэд нийт 14 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Гэхдээ 2016 онд хөнгөлөлтийг үзүүлээгүй байна. 

 

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн арга хэмжээг санхүүжүүлсэн боловч гүйцэтгэл, үр дүн нэгтгэн дүгнээгүй. Агаарыг бохирдуулагч эх үүсвэр бүрээр  агаарын чанарт нөлөөлөх нөлөөллийг гаргаж хэрэгжүүлэх арга хэмжээний төрлийг тодорхойлоогүйн улмаас агаарын бохирдол өнөөдрийн байдлаар дорвитой, илт мэдэгдэхүйц буураагүй байна гэдгийг аудитын дүгнэлтэд онцолжээ. 

 

Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан нийт хөрөнгийн бүтцийг авч үзэхэд:

 

26 хувийг үртсэн шахмал түлшний цогцолбор байгуулахад түүнийг өргөжүүлэхэд,

 

22 хувийг сайжруулсан зуух үйлдвэрлэх, үнс тээвэрлэх автомашин худалдан авахад,

 

14 хувийг нам даралтын зууханд шинэчлэлт хийхэд,

 

10.9 хувийг сайжруулсан түлш болон агуулахын зардал гэх мэт бусад зардал зарцуулсан байна. 

 

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008 оноос хойш олон эх үүсвэрийн хөрөнгөөр төсөл, арга хэмжээгээр санхүүжүүлж байсан боловч энэ чиглэлийн ажил хариуцдаг нийслэлийн холбогдох байгууллагууд хийсэн ажлын үр дүн, гүйцэтгэлийг нэгтгэн дүгнэдэггүй, тоон мэдээг зөрүүтэй гаргадаг зэрэг зохих хяналтгүй ажиллаж иржээ. 

 

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон төрлийн сайжруулах зуухыг айл өрхийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн үйлдвэрлэх, нийлүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулаагүй, зуухыг хөнгөлөлттэй үнээр айл өрхүүдэд худалдан нийлүүлсэн боловч технологийн дагуу ашиглаагүй, одоогийн байдлаар эдгээр зуух элэгдэлд орж, ердийн галлагаатай зуухын ижил үүргийг гүйцэтгэх болсон байна. 

 

Сайжруулсан түлш үйлдвэрлэгч 14 аж ахуй нэгжтэй 70 мянга 580 тонн түлш нийлүүлэх гэрээ байгуулсан боловч үйлдвэрлэгчид түлшний 22.4 хувийг л нийлүүлсэн байна. Энэ нь тухайн үйлдвэрлэгчдийн хүчин чадлыг тооцолгүйгээр маш их хэмжээний түлш нийлүүлэх гэрээг байгуулсантай холбоотой байна. Сайжруулсан түлшийг хангахуйцаар нийлүүлээгүйн улмаас агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөхүйц арга хэмжээ болж чадаагүй.

 

Нийслэлийн авто тээврийн хэрэгслээс ялгарч буй утааг бууруулах зорилгоор төсвөөс 9.8 тэрбум төгрөгийг санхүүжүүлж хэрэгжүүлсэн боловч зарим төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаагүй, бүрэн хэрэгжүүлээгүй, санхүүжилтийг гүйцэтгэлийн хувиар олгоогүй, үр дүнд хяналт тавьж ажиллагаагүй байна. 

 

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийг 2016 оныхтой харьцуулахад 1.4 дахин нэмэгдсэн байна. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд зуухны яндангийн тоо цөөрсөн эсэх, хэрэгжүүлсэн арга хэмжээ агаарын бохирдлыг бууруулахад хэрхэн нөлөөлсөн эсэх тооцоо судалгаа гаргаагүй байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Шөнийн тогны хөнгөлөлт нь хамаагүй бага зардалтай юм байна. Нэмээд түүхий нүүрсийг хориглоод коксжуулж түлбэл утаа багасна. Самрын ясны шахмал их зүгээр юм билээ. Нүүрсний үнсийг бодвол маш бага хаягдалтай.
2018-10-24
зочин:
уг нь жил бүр аудит хийдэг биз дээ. хажуугаар санхүүгийн мэргэжлийн хяналт гээд л сүржигнэдэг. ийм хяналт шалгалтын газрууд намын харъяалалд хамрагдснаар үнэн худал нь мэдэгдэхгүй юм их гарах юм. идэж уусан гэхээсээ гадна ийм боломж олгосон менежментийн хувьд алдаатай шийдвэр гаргасан тухайн үеийн хүмүүсийг л тодруулах хэрэгтэй.
2018-10-24
гэр хорооллоо байшин хороолол болгоогүй үед утаа сая жил болсон ч арилахгүй ш дээ ямар нэг аргаар төсвөөс мөнгө завших гэж ядчих юм. тэр шинэ түлш гээд солиороод байгаа юм ч утаа гаргана ш дээ. Утаа гаргахгүй шатдаг юм гэж хаа байсын хулгайчуудаа. Энэ олон тэр бумын хэдийг нь идэж уусан байгааг тогтоож шалгаач. Та нар чадахгүй л дээ ядарцан амьтад
2018-10-23
104.6+48.7=153.3$*2560=393terbum deer ni nemegdene
2018-10-23
Ene ih munguur hichneen ailig oron suutsjuulj boloh baisanig tootsood uz....
2018-10-23
Utaa gej ugaasaa bas neg mungu ideh saihan dalim shaltag shaltgaan shdee hulgaichuudad.....barag utaa bitgii arilaasai jilees jild munguu idehsen gej husen huleedeg biz, hulgaichuud.....
2018-10-23
Зочин:
Салхинд хийсэгсэн биш хувааж идсэн байхгүй юн!
2018-10-23
зочин:
2012-оос 2016 онуудад хамаг мөнгийг хулгай хийсэн дээ
2018-10-23