Харри, Меганы дараагийн зогсоол ФИЖИ УЛС
2018-10-23

Сассэксийн гүн Харри болон гүнгийн авхай Меган Маркл нар Австрали улс дахь айлчлалаа өндөрлүүлээд Фижи улсыг зорьсон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Ханхүү хуримаа хийснээс хойш анх удаагаа айлчлал хийж буй юм. Хосын Австрали дахь айлчлал дөрвөн өдөр үргэлжилсэн билээ.

 

Мөн уг айлчлалтай зэрэгцэн Хатан хааны ордон гүнжийг бие давхар болсон гэж олон нийтэд зарласан юм.

 

Тэд Фижи улсаас гадна Тонга, Шинэ Зеланд улсад айлчилна. Нийт айлчлалын хугацаа 16 өдөр үргэлжлэх билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин