Инээдмийн жүжигчин Эми Шумер бие давхар болжээ
2018-10-23

Холливуудын уран бүтээлч, инээдмийн жүжигчин Эми Шумер бие давхар болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Өдгөө 37 настай жүжигчин бүсгүй уг баярт мэдээгээ 7.3 сая дагагчтай инстаграм хуудсаараа дамжуулан олон нийт дуулгажээ. 

 

Тэрбээр Австрали улсад айлчлаад Фижи улсыг зорьсон Сассэксийн гүн Харри болон гүнгийн авхай Меган Маркл нарын зураг дээр нөхөр Крис Фишерийн зургийг эвлүүлээд "Би жирэмсэн" хэмээн бичжээ.

 

Хос өнгөрсөн хоёрдугаар сард хуримаа хийсэн билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин