Б.Дэлгэрсайхан:Би оффшорчин гээд шалгуулж байгаа
2018-10-23

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээллийг сонслоо. Үүний дараагаар гишүүд асуулт тавьж хариулт авсан юм.

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

 

-Оффшор гэж улстөрждөг гишүүн олон байгаа. Өнгөрсөн хугацаанд 14 тэрбум ам.доллар  хөрөнгө оруулалт оффшороос орж ирсэн байдаг юм. Би бол оффшорчны нэг. Шалгуулж ч байгаа. Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” дээр IPO гаргах гэж байгаа. Гэтэл IPO гаргах гэж  байгаа Хонконг нь  оффшор гээд зарлачихсан. Энэ нь хууль зөрчихгүй юу?

 

-Оффшор гэдэг нь өөрөө бизнесийн хувьд байх ёстой. Бид татвараас орлогоо нуусан асуудал дээр шалгаж байгаа. Түүнээс бус оффшор бүсэд байх асуудал хууль зөрчсөн зүйл биш. Нуусан зүйлээ мэдэхгүй, бүртгэлгүй дансанд татвараас зайлсхийсэн асуудал л яригдаж байгаа.

 

УИХ-ын гишүүн Л.Энхболд:

 

-Оффшорын асуудал ямар шатанд байна вэ? “Эрдэнэс Тавантолгой”-гоос 340 мянган тонн нүүрсийг амных нь ханшаар үржүүлвэл 60 орчим тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Холбогдох гэмт хэргийн шинжтэй асуудлыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн байгаа. Хоёр компанийн хооронд байгуулсан гэрээний санхүүжилт хаана ч ороогүй байна. Энэ бол хулгай.

 

-Оффшорын хэрэг гэдэг дээр тодорхой хүн байхгүй. Мөнгө оруулж ирсэн гэдэг дээр Д гэгч иргэн мөнгө оруулж ирсэн. Гадаадын байгууллагуудад хүсэлт тавиад хамтран ажиллаж байна. Таны ярьсан асуудал АТГ-т шалгагдаж байгаа учир хариулт өгөх боломжгүй байна. 2013 онд гарсан асуудлыг сэргээх боломжгүй. Нөхөн хөөн хэлэлцэх хугацааа дууссан. Татвараас зайлсхийсэн асуудал байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

 

-Эрүүгийн хуулийн хэрэгжилт ямар явцтай байна вэ? АТГ-аас шалгаж байгаа хэргийн тоо жилээс жилд өсч байна

.

-Эрүүгийн хуулиас банкны хууль тогтоомжийг зөрчих гэсэн асуудлыг Зөрчлийн хууль руу аваачсан нь ноцтой асуудал. Энэ нь зөрчлийн хэмжээнд очихоор хэн дуртай нь иргэдийн мөнгийг гуйвуулдаг, хохирол учирдаг. Үүнийг эргээд Эрүүгийн хуультай холбох хэрэгтэй. Гүтгэх асуудал хэрээс хэтэрлээ. Үүнийг Эрүүгийн хууль руу оруулах хэрэгтэй. Ямар ч хариуцлага хүлээх боломжгүй болсон ноцтой байдал үүсээд байгаа.

 

Дээрх мэдээллийг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Улсын Ерөнхий прокурорын мэдээллийг чуулганы хуралдаанд танилцуулахыг дэмжсэнгүй.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
dsn:
Notstoi hereguud huun heleltseh hugatsaa gedeg shaltgaanaar tsairaad bgaa uuniig l bolih heregtei!iim hereguuded goltsuu erh medeltenuud holbogdoj argatsaaj hugatsaa duussan geed ylaas multarch bn shuudee!!
2018-10-23
Хуулиинхнииг хар арчаагүй уих гишүүэ хүн даапалж байгаа .юм биш үү
2018-10-23
ЭНЭ ДЭЛГЭРСАЙХАН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДААР ДААЖИГНААД БАЙГА ЮМ УУ? АРАЙ Ч ДЭЭ.
2018-10-23
Opprchin delgershan
2018-10-23