"Бенеттон" брэндийн үүсгэн байгуулагчдын нэг таалал төгслөө
2018-10-23

Италийн алдарт "Бенеттон" бэлэн хувцасны брэндийг үүсгэн байгуулагчдын нэг Жилберто Бенеттон өчигдөр 77 насандаа өвчний улмаас таалал төгссөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Тэрээр хэдэн жилийн өмнөөс хорт хавдар тусч, өнөөг хүртэл эмчилгээ хийлгэж байжээ. 

 

Жилберто Бенеттоны төрсөн дүү Карло Бенеттон өнгөрөгч долоодугаар сард таалал төгссөн юм. 

 

Олон улсад танигдсан  "Бенеттон" брэндийг Бенеттоны гэр бүлийн дөрвөн гишүүн 960-аад оны үед Венецийн ойролцоох Понзано Венето тосгонд байгуулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин