Супермодель Карли Клосс хуримаа хийлээ
2018-10-23

Супермодель Карли Клосс өчигдөр хуримаа хийсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Тэрбээр өнгөрсөн долоодугаар сард Жошуа Кушнер гэх өөрөөсөө зургаан насаар ах залуутай сүй тавьж буйгаа зарласан юм.

 

Хос өнгөрсөн онд нэгэн үдэшлэгийн үеэр танилцсан гэнэ.

 

Жошуа Кушнер бол АНУ-ын Ерөнхийлөгч Дрнальд Трампын ууган охин Иванка Трампын нөхөр Жаред Кушнерийн төрсөн дүү аж. 

 

 

Өдгөө 26 настай Карли хуримаа Нью Йорк хотноо даруухан гэгч нь хийсэн ба зочид гэх 50 гаруй ойрын хүмүүс оролцжээ.

 

Тэрбээр хуримынхаа зургийн өөрийн инстаграм хуудастаа байршуулсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин