Террористуудад барьцаалагдсан Япон сэтгүүлчийг суллажээ
2018-10-24

Алан хядах "Аль Кайди" бүлэглэлийн холбоотон "Хаяат Тахрит аль-Шам" бүлэглэлийн барьцаанд байсан Японы иргэн, сэтгүүлч Жампей Ясудаг сулласан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Сэтгүүлч эр  өнгөрсөн 2015 оны зургаадугаар сард Турк улсаар дамжин Сирийн иргэний дайныг сурвалжлахаар ирэх үедээ сураггүй алга болсон юм.

 

Тэрбээр өдгөө эрх чөлөөтэй болсон ба Турк улсад аюулгүй байгаа талаар Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгджээ.

 

Ёсихидэ Суга сэтгүүлчийг хэрхэн сулласан талаарх нарийн мэдээлэл өгөхөөс татгалзсан аж. 

 

Энэ оны эхээр террористууд сэтгүүлчийг барьцаалсан гэдгээ мэдэгдэж, гэрчлэх видео бичлэгийг нийгмийн сүлжээнд байршуулсан билээ.

 

Гэхдээ уг бичлэгт сэтгүүлч эр аврал хүсэхээс гадна өөрийгөө Япон бус Өмнөд Солонгосын иргэн хэмээн хэлсэн юм. Эрх баригчид "Барьцаалагдсан эр Японы иргэн. Тэрбээр албан шахалтаар солонгос хүн гэж хэлэх байх" гэж мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин