Алба хаагчийн ар гэрт хоёр өрөө байрыг хүлээлгэн өглөө
2018-10-24

 

 

Албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы ар гэрт хоёр өрөө байр гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.10.24/ болов. Энэхүү үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ЦЕГ-ын дарга цагдаагийн хурандаа С.Баатаржав оролцлоо.

 

СХД-ийн 6-р хороонд байрлах "Очир" хотхонд 60 метр квадрат хэмжээтэй, хоёр өрөө шинэ байрны түлхүүрийг эхнэр, дөрвөн хүүхэд болон өндөр настай ээжид нь хүлээлгэн өглөө. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Өргөсөн тангарагтаа  үнэнчээр зүтгэсэн алба хаагчийнхаа ар гэрт бага ч гэсэн туслалцаа дэмжлэг үзүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газраас энэ хоёр өрөө байрны асуудлыг шийдвэрлэж өгч байна. Цаашид ч тусалж, дэмжиж байх болно" хэмээв.

 

 

Залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа гэх хоёр этгээд /2018.10.15/ Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг чирч унаган биед нь хүнд гэмтэл учруулсны улмаас цагдаагийн алба хаагч харамсалтайгаар амь насаа алдсан билээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Sain uils xiije . Xuurxii ar gere bairand oryylj uguud yawlada xuurxi zalyy
2018-10-24
harin tii, eoslolin ajillagaa baihdaa yahav, neeh bayar eoslol bolood baigaa bish....huurhiis duu, dulaahan oron bairand orj baigaa ni saihan ch hairtai erhem hun ni ami nasaa ugch bail avsan yum shig neg talaaraa setgel emzeglemeer l yumdaa, gehdee medeej ugch baigaa ni sain hereg, helsendee baij tsaashid ch bainga tuslaj demjeesei, huuhduudiig ni une tulburgui ih deed surguulid surgah geh meteer,,,,
2018-10-24
Ёслолын ажиллагаа байхдаа ч яахав дээ. Сэтгүүлч үгээ зөв сонгож, тунгааж бичиж бай.
2018-10-24