"Halloween"-ний баярыг тэмдэглэхгүй байх чиглэл өгөв
2018-10-25

Ерөнхий боловсролын сургуулиуд жил бүрийн аравдугаар сарын 31-нд "Halloween" буюу аймшгийн баярыг тэмдэглэж, үйл ажиллагаа зохион байгуулах нь бий. Тэгвэл БСШУСЯ-наас энэхүү баярыг тэмдэглэхийг хориглосон шийдвэрийг гаргажээ. 

 

Тодруулбал Ерөнхий боловсролын зарим сургуулийн "Halloween" буюу сүнсний баярыг тэмдэглэхээр бэлтгэж, үүнтэй холбоотойгоор сурагчдаас мөнгө татаж, тусгай өмсгөл шаардаж буй талаар эцэг эх, асран хамгаалагчид тус яаманд гомдол ирүүлсэн байна. Энэхүү гомдлын дагуу энэхүү баярыг сургуулийн түвшинд зохион байгуулалттайгаар тэмдэглэхгүй байх чиглэлийг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын удирдлагад өгч, хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт үүрэг болгожээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Болдбаатар:
Маш зөв. Энд тэндхийн элдэв баярыг бид нар дуурайж салбагнах албагүй. Монголчууд бид чинь өөрийн баяр ёслолтой ард түмэн шүү.
2018-10-26
Америк нтрт амьдарч бсн нөхдүүд монголд энэ хачин балай баярыг тэмдэглэдэг болцын болимоорын. Хэрээ галуу дуурайж хөлөө хөлдөөнө гэгчийн юм болоод. Үндэсний гоё шашинлаг зүйлээ сэргээсэн нь дээр юун чөтгөр хөөх гажигтайн
2018-10-26
true:
Сургуулиуд аймаар их мөнгө нэхээд муу ёролсон өдөр тэмдэглэхын байх
2018-10-25
yunykh ni halloween be? malnuud .
2018-10-25
Zov:
Mash Zov shyy,Mongolchuud bidend gadaadiin ulsaas dagan duuraij boloxgyi zyil olon baigaa,zov shiidver gargasan bna,demjij bna
2018-10-25
zochin:
mash zuv, uhej bsan amerikiin aimshgiin bayar nertei tarhi ugaaltaar mongol huuhduud yugaa hiidgiin,
2018-10-25
иргэн:
Маш зөв. хэнд ч хэрэггүй зүйл
2018-10-25
zochin:
mash zov.
2018-10-25