С.Эрдэнэ: Хөрөнгийг 76 цоорхойгоор урсгах төсөв болжээ
2018-10-25

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхлэв. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын  санал дүгнэлтийг АН-ын дарга С.Эрдэнэ танилцууллаа.

 

-Макро эдийн засгийн нөхцөл байдал эдийн засгийг тэлэхэд таатай бус үед төсвийн төслийг хэлэлцэж байна. Хөрөнгийн зардлыг 67 хувиар огцом нэмж, 76 цоорхойгоор гарах төсвийн төслийг өргөн барьсан байна.

 

Гадаад зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засгийн өсөлт 6.3 хувьтай гарсан. Гадаад, дотоод нөхцөл байдал сайжирсныг эрх баригчид харгалзан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх сонгуулийн төсөв оруулж ирсэнд АН харамсаж  байна.

 

Иргэд зээлээс зээлийн хооронд амьдарч эхэллээ. 33100 өрх орон сууцанд орох хүсэлтэй байгаа ч зээл хумигдаж, энэ онд 4000 иргэдийг ипотекийн зээл хамруулахаар тооцжээ.

 

Төсвийн сахилга батыг УИХ өөрөөсөө эхлэх цаг болжээ. Нэгдсэн төсвийн тэнцлийг 1.9 их наядаар тооцон, гадаад зээлээр бүрдүүлэхээр тооцсон нь үндэсний эрх ашигт харшилна гэж АН үзэж байна.  Буруу бодлогын үр дагаврыг өндөр үнээр төлдөг.

 

Хэрвээ төсвийн төслийг энэ хэвээр баталвал ажилгүйдэл нэмэгдэж, ажлын байр багасаж, бодлогын алдаа давтагдаж болзошгүй байна хэмээлээ. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Гн:
Монгол улс энэ мэт дүр эсгэгчдээс 20 онд салах болтугаи
2018-10-26
zochin:
МАН ыг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүл гэж ард түмэн сонгосон. Түүнийгээ хэрэжүүлэх нь эрх баригч намын үүрэг , ард түмний даалгавар. Түүнийг биелүүлэх гэж байна гэж шүүмжлэх нь маш буруу.
2018-10-25
зочин:
2012-2016 онд 5 салж урссан, одоо 76 цорогтой болох нь ерөөсөө ЕС нь бүх төсвөө багцад нь барьдаг л болгочихооч ээ.Тэгвэл л цэгцтэй болно
2018-10-25