Иргэдийн санал, хүсэлтийг шийдвэрлэж байна
2018-10-25

 

Тээврийн цагдаагийн албанаас Авто радио FM96,3-аар өдөр бүрийн 16.00.17.00 цагийн хооронд “Замын цагдаагийн цаг” нэвтрүүлгийг явуулж байгаа бөгөөд нэвтрүүлгийн үеэр иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байна.

 

Иргэдээс ирүүлсэн саналын дагуу явган зорчигийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс Их тойруугийн замд буюу Гэсэр сүмийн уулзвараас Баянбүрдийн тойрог чиглэлийн замд Улаанбаатар зам засвар арчлалтын газар, дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргатай хамтран шинээр явган хүний гарц, тэмдэг, тэмдэглэгийг байрлууллаа.

 

Мөн тухайн замын ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг “Рremium” зочид буудал болон “Нисдэг машин” худалдааны төвөөс нийгмийн хариуцлагын хүрээнд явган хүний замыг тохижуулах ажлыг зохион байгуулж байна.

Shuud.mn
Сонин хачин