Тэсрэх бөмбөгтэй илгээмж авсан дараагийн эрхмүүд тодорлоо
2018-10-26

АНУ-ын экс Ерөнхийлөгч болон нэр хүндтэй эрхмүүдэд илгээгч нь тодорхойгүй тэсрэх бөмбөгтэй шуудан хүлээн авсаар байна.

 

 

Тэгвэл өчигдөр Флорида мужид амьдардаг АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Жое Байдан болон холливуудын нэрт жүжигчин Роберт Де Ниро тэсрэх бөмбөгтэй илгээмж хүлээн авсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

 

Эдгээр илгээмжинд нунтаг цагаан зүйл байхыг тогтоосон ба шинжилгээгээр "биологийн аюул заналхийлэл байхгүй" гэжээ. 

 

Уг мэдээллийг Холбооны Ерөнхий газрын гүйцэтгэх захирал Уильям Свини хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.

 

Дээрхтэй ижил илгээмжийг АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон, тэрбумтан Жорж Сорос, "CNN" агентлаг хүлээн аваад байна. 

 

Холбооныхон тэсрэх бөмбөгтэй илгээмж илгээж буй этгээдийг орон даяар эрэн сурвалжиж эхэлжээ.

 

АНУ-ын Нью Йорк хотын захирагч тэсрэх бөмбөгтэй илгээмжийг "террорист үйл ажиллагаа"тай зүйрлэсэн билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин