Төрийн албанд нөөц бүрдүүлэх зорилгоор шалгалт авдаггүй
2018-10-26

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-ийн албан вэбсайт болох www.csc.gov.mn цахим хуудас болон “Монгол Улсын Төрийн албаны Зөвлөл” пэйж хуудсаар дамжуулан төрийн албан хаагчид болон иргэдээс олон төрлийн асуулт ирдэг. Тэдгээрийн олонх нь төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалттай холбоотой байдаг юм. Ялангуяа энэхүү шалгалтын тов хийгээд нөөцөд бүртгүүлэхийн тулд шалгалт өгч болох уу гэж асуусан нь цөөнгүй. Хариулт нэхсэн асуултуудын хариуг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан өгч байна.

 

 

-Ойрын хугацаанд төрийн албаны шалгалт хэзээ болох вэ. Төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилгоор авах шалгалтыг цаашид хэрхэн авах вэ. Нөөцөд бүртгүүлсэн иргэний мэдээлэл хэдий хэр хугацаанд хүчинтэй байдаг вэ?

 

-Төрийн албанд орж ажиллах хүсэлтэй иргэн бүрийн сонирхдог асуултын нэг байна. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүртгэл хийгээд 30-ны өдөр мэргэшлийн шалгалт зохион байгуулагдана. Зургаан  байгууллагын 30 гаруй албан тушаалыг нөхөх шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албан дээр зохион байгуулна. Нөөцөд бүртгэгдсэн иргэний нөөцийн хугацаа өнөөдрийн хуулиар 2 жил байх болно.

 

өрийгөө төрийн жинхэнэ албаны нөөцийн  жагсаалтад бүртгэлтэй эсэхээ яаж мэдэх вэ. Бүртгэлд орсон иргэд төрийн алба руу орох боломжийн талаар мэдээлэл өгнө үү?

 

-Та төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалт өгөөд төрийн байгууллагуудад ажилд орж чадаагүй байгаа буюу нөөцөд байгаа тохиолдолд Төрийн албаны зөвлөлийн цахим хаяг болох www.csc.gov.mn линкээр орж цахим хуудасны баруун доод хэсэгт “ЧУХАЛ ХОЛБООС”  хэсгийн 2 дахь мөрөнд Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн иргэдийн жагсаалт гэсэн холбоосоор орж өөрийн шалгалт өгч байсан байгууллага нэр, огнооны дарааллаар орж үзэх боломжтой.

 

Тэрчлэн төрийн жинхэнэ албанд ажиллаж байгаад нөөцөд байх үндэслэл /сургуульд сурах, эмчилгээ хийлгэх, хугацаат цэргийн албанд татагдах, хууль тогтоомжийн дагуу бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөх/-ээр чөлөлөөгдсөн бол таныг чөлөөлсөн тушаал тань таныг нөөцөд байгааг илтгэдэг. Манай цахим хуудасны баруун доод хэсэгт нөөцөөс нөхөх ажлын байрны зар нийтлэгддэг тул үүнээс ажил, сул ажлын байрны урилга, зарыг харж болно.

 

-Төрийн албаны шалгалтад орохдоо нийгмийн даатгалын дэвтэр дээрх төлөлтийн мэдээллийг бүрэн хийлгэсэн байх шаардлагатай юу. Тухайлсан ажлын байранд бус нөөцөд багтах зорилгоор шалгалт өгвөл ямар ямар материал бүрдүүлэх вэ?

 

-Тухайн зарлагдсан ажлын байр буюу сул орон тоог нөхөх зард ажлын туршлага, хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааны хугацаа заасан тохиолдолд ажилласан жилийг шаарддаг юм. Үүнийг тогтоохыг тулд таны хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн ажил, албан тушаалд томлогдсон, чөлөлөөгдсөн байдлын бичилт, шимтгэл төлсөн байдлыг хооронд нь тулган үзэж ажилласан жилийг тогтоодог. Ажилласан жил нь хугацаа учраас Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан байдлаар хугацааг тооцдог.

 

Зарлагдсан сул орон тоог нөхөх шалгалтад өрсөлдөх зорилгоор л та шалгалт өгнө. Нөөц бүрдүүлэх шалгалт гэж байхгүй. Шалгалтын бүрдвэр буюу нийт онооны байдлаар хамгийн өндөр оноотой иргэнийг тухайн албан тушаалд томилуулахаар Төрийн албаны зөвлөлөөс санал болгож, онооны дарааллаар жагссан нэр дэвшигчээс бусад иргэн нь төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд үлддэг. Бүрдүүлэх бичиг баримт, материалын хувьд шалгалтын зар дээр жагсаан бичсэн байдаг болно.

 

ндсэн харъяалал нь хөдөө орон нутагт, тэгээд хотод түр шилжүүлэгтэй хүн хотод шалгалт өгч тэнцээд тухайн тэнцсэн зэрэглэл дээрээ хөдөө орон нутагт ажиллах боломжтой юу. /ТЗ-6 дээр тэнцээд өөр газарт ТЗ-6 аар ажиллах/ Эсвэл орон нутагт ТЗ-6 аар тэнцээд нийслэлд ТЗ-н 6 аараа ажиллаж болох уу?

 

-2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ийм зохицуулалт байсан хэдий ч одоо боломжгүй болсон. Иргэн нь аль засаг, захиргаа, нутаг дэвсгэрт  харъяалалтай байна,  тэр газартаа л шалгалтад орно гэсэн үг. Танд хүндрэлтэй санагдаж байгаа хэдий ч шалгалтын зохион байгуулалт, сул орон тоог нөхөх боломжоос шалтгаалан ийм зохицуулалтыг хийсэн. Нийслэл болон орон нутагт гэлтгүй аймаг, хооронд ч харъяалал бусаар шалгалт өгөх боломжгүй байгаа.

 

дирдах ажилтны сонгон шалгаруулалтад орон нутагт орсон юмаа. Тогтоол нь гарахгүй удаад байна. Тогтоолыг хэдий хэр хугацаанд гаргах ёстой вэ?

-Удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг хийсэн даруйд л шалгалтын дүн албажих ёстой. Тогтоол гаргах хугацааг тодорхой заасан зохицуулалт байхгүй ч шалгалтын мэдээгээ Төрийн албаны зөвлөлд ирүүлэх хугацааг тодорхой заасан байдаг. Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны шалгалтын дүнг шалгалтыг зохион байгуулсан комисс нь 24 цагийн дотор гаргаж, Салбар зөвлөлд болон Боловсрол, соёлын газарт хүргүүлэх үүрэгтэй. Шалгалтын нэгдсэн дүнг орон нутагт бол 7, нийслэлд бол 3 хоногийн дотор хэлэлцэн эцсийн дүнг гаргах журмын зохицуулалттай.

 

-Би Дорнод аймгийн харъяат хүн юм. Төрийн албан хаагчийн шалгалтыг харьяалал хамаарахгүй өгч болох болов уу?

 

-Харъяалал харгалзахгүй өгөх боломж байхгүй. Өөрийн иргэний үнэмлэх дээр бичигдсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харъяаллаар шалгалтаа өгөх нь зүйтэй.

 

-Төрийн албаны шалгалтыг их сургууль дөнгөж төгссөн, ажлын туршлагагүй хүн өгвөл дараа нь ажлын сонгон шалгаруулалтад ороод ажилд орох магадлал ямар байдаг вэ. Эсвэл заавал ажлын туршлагатай хүн өгсөн нь давуу талтай байдаг юм болов уу.  Зөвлөгөө өгнө үү?

 

-Төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарч байгаа ТЗ-1, ТЗ-2, ТЗ-3 гэсэн ангилал буюу туслах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд ажилласан жил, туршлагыг харгалзахгүй.  Өөрөөр хэлбэл туслах түшмэлийн албан тушаалд ямар нэгэн туршлага  шаарддаггүй гэсэн үг юм. Ер нь зарлагдсан сул орон тооны шаардлагад боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар гэсэн шаардлага байдаг бөгөөд эдгээр 5 шаардлагын аль нэгийг хангаагүй тохиолдолд бүртгэлд хамруулах боломжгүй. Ажлын байрны ангилал, зэрэглэл дэс түшмэл болон түүнээс дээш ахиж буй тохиолдол бүрт ажлын туршлага болох ажилласан жилийг шаарддаг.

           

инии бие Е.Гаукар нь Баян-Өлгий аймагт оршин суудаг. 2016 онд Малын их эмч мэргэжлээр Улаанбаатар хотын Хөдөө аж ахуйн их сургуулийг төгссөн. Хоёр жилийн хугацаанд төрийн албаны шалгалтад орж чадахгүй байна. Учир нь мэргэжлээрээ ажиллах орон тоо байгаа боловч ажиллах завшаан олдсонгүй. Энэ жилийн 4 сарын 18-нд төрийн албаны шалгалт зарлагдсан боловч нэг жил ажилласан байх ёстой гэсэн шалгуур тавьсан байна. Иймд шинээр төгсөж ирсэн залуу боловсон хүчинүүдийн эрх ашиг зөрчигдөж байгаа юм биш үү. Хариу авахыг хүсэж байна.

 

-Танд зөвлөхөд  1-д шалгалтанд шаргуу бэлдэх хэрэгтэй, 2-т мэргэжлээрээ төрийн болон хувийн хэвшил, аж ахуйн нэгжид ажиллаж туршлагажих хэрэгтэй. Аймаг, орон нутагт хамгийн эрэлттэй байгаа мэргэжлийн нэг нь “малын эмч” юм. Та ажиллах явцдаа нийгмийн даатгалын дэвтэртээ бичилт хийлгэж, шимтгэлийг хууль ёсны дагуу төлдөг байгууллагад ажиллах нь чухал. Зарим ажлын байранд мэргэжил, туршлага шаардаагүй тохиолдол гарч болох тул энэ боломжийг бас анзаарч байхыг зөвлөе. Гол нь та мэргэшлийн шалгалтын бүрдвэрийг сайн судалж,  өөрийгөө мэргэшүүлэн, туршлагажуулан, хууль эрх зүйн мэдлэгээ батжуулан бэлдэх нь таныг амжилтад хүргэнэ гэдэгт найдаж байна.

 

-Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөний зөвлөмж албан ёсоор гарч нийслэл, дүүргийн байгууллагууд руу хүргэгдсэн  болов уу?

 

-“Зөвлөмж”, “төрийн албан хаагчийн андгай” гэсэн 2 бичиг баримт гарсан байгаа. Засгийн газраас ойрын хугацаанд төрийн байгууллагуудад хүргүүлэх болно.

 

Shuud.mn
Сонин хачин
Өнөөдөр төрийн алба Төрийн нуруунд зайдалсан Эрх мэдэлтэй луйварчин нарын ах дүү төрөл төрөгсөд ба тэдний бөхсийг долоогч долдой хахуулч золивон ноходын алба болсон
2018-10-30
Иргэн:
ТАЗ ХҮН ЁСТОЙ ХҮНИИГ Л ТОМИЛОХ ЁСТОЙ ХҮН ЧАНАР ОДОО ЦАГТ БАЙХГҮЙ ИИМ ЧАНАРЫГ ЯАЖ ШАЛГАХ УУ ГАДААД АД СУРГУУЛЬ ТӨГССӨНДӨӨ БИШ ХҮНИИ МӨСТЭЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ БАЙХ .ХАРИН ТӨРД ЭРЛИИЗ ХҮМҮҮС ИХ ШУРГАЛЖ БАЙГАА НЬ ЗОХИСТОЙ БИШ ЦАГДАА ШҮҮХ ПРОКУРОР ГАДААДЫН ХАРЬЯАТ ИРГЭНИИ БҮРТГЭЛ АРХИВТ ЭРЛИИЗҮҮДИИГ БҮҮ ТОМИЛ ҮҮНИИГ Л САЫН ТАНАДАХ ШАЛГАХ ЁСТОЙ ШҮҮ
2018-10-27
хуульч:
ХУДАЛЧ ДҮР ЭСГЭСЭН ЙИМ төрийн албаны зөвлөл хэрэггүй дээ ??? ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛТАЙ ҮЕД МАНАН ТӨР,ЗАСАГ БАРИХ БОЛОХООР ТЭД ҮҮНИЙГ ӨӨРИЙН ҮЗЭМЖЭЭР ШИЙДЭЖ ИРСЭН ШҮҮ ДЭЭ ??? ХУДЛАА ГЭЭД ОТОЛ ЧАДАХГҮЙ Ш ДЭЭ ???
2018-10-26
Иргэн:
Төрийн албаны зөвлөл томилдоггүй, сонгон шалгаруулалт явуулж санал болгодог. Харин Төрийн албаны хуурамч томилгоотой холбоотой асуудалд хяналт тавих, төрийн албан хаагчдийн эрх ашиг нь хөндөгдөхөөс хамгаалах зэрэг үндсэн чиг үүргээ олигтой хийж чаддаггүй нь тоогүй, ийм байгууллагаар ч яахав дээ төсвийн мөнгө үрэхээс цаашгүй
2018-10-26
Энэ хандгай уруулт худлаа ш@@хаа болих хэрэгтэй. Та нар Нийгмийн даатгалын дэвтрийн ажилд орсон, халагдсан гэдгээр ажилсан жилийг тооцдоггүй шдэ, арын хаалганы хүмүүсээ юэ ч харгалзахгүй томилдог биз дэ. Саяхан л гэхэд ЭМЯ-ны ТЗУГ-ын даргад эрүүл мэндийн салбарт 10жил ажилласан байх шаардлага тавьчаад эрүүл мэндийн салбарт 10 жил ажилаагүй Цогтбаатар гэгчийг даргаар тавиулж байгаа биз дэ, худалчаа
2018-10-26