Ө.Энхтүвшин: Шинэ нисэх буудлыг богино хугацаанд ашиглалтад оруулна
2018-10-26

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Хөшгийн хөндий дэх Олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтад оролцож байгаа Японы консерциумын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

 

 

90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа онгоцны буудлыг аль болох богино хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.

 

Энэ хүрээнд концессын гэрээ байгуулах, катеринг, шатахуун хангамжийн барилга, байгууламжийг барьж дуусгах ёстой юм. Уулзалтаар нисэх буудалд ажиллах инженер, техникийн ажилтнууд, хүмүүсийг сургаж дадлагажуулах, гааль, цагдаа, хилийн цэрэг, хяналтын зэрэг холбогдох байгууллагыг шилжүүлэн байрлуулах талаар ярилцав. Дотоодын нислэгийг шинэ нисэх буудал руу үе шаттай шилжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
sanaljav:
juulchin tataj eh ornoo hugjyylie gevel olon damjlaga, dendyy ynetei bilet, tuvugtei viz, toson avdag dagadag hulgaich naraa tsegtsleh heregtei
2018-10-26
Золбоо:
Худал үгийг 1000 таа давтвал үнэн болдог Шадар сайдаа яриал бгаарай хугацаа бгаа шүү
2018-10-26
Иргэн:
Улс тѳрчид,намчид энэ салбарт хуруу, хошуугаа дүрэхгүй бол ч ажил нь урагшилж магадгүй юм. Үгүй бол хэзээ ч хѳгжихгүй салбар.
2018-10-26