АНУ: Тэсрэх бөмбөгтэй илгээмж илгээсэн этгээдийг баривчилжээ
2018-10-28

АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама, экс Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон, тэрбумтан Жорж Сорож болон холливуудын нэрт жүжигчин Роберт Де Ниро зэрэг алдартнууд өнгөрөгч долоо хоногт шуудангаар тэсрэх бөмбөгтэй илгээмж хүлээн авсан билээ.

 

 

Тэсрэх бөмбөгтэй илгээмж авсан эрхмүүдийн ихэнх нь сөрөг хүчин Ардчилсан намын гишүүн эсвэл дэмжигч байжээ. 

 

Тэгвэл Холбооны мөрдөх товчоо дээрх  илгээмжийг илгээсэн гэмт этгээдийг баривчилсан талаар "Ройтерс "агентлаг мэдээлэв. 

 

Цезар Саёк гэх 56 настай эрэгтэй дээрх илгээмжийг илгээсэн хэмээж, гэрэл зургийг нь хэвлэлээр цацжээ. Тэрбээр өмнө нь нэг бус удаа Ерөнхийлөгч Обамаг заналхийлж байсан гэнэ. 

 

Гэмт этгээд Флорида мужид амьдардаг ба эрх баригч Бүгд Найрамдах намынхантай холбоойтой болохыг тогтоожээ. 

 

Хэрэгтнийг хурууны хээгийнх нь тусламжтай хэн болохыг тогтоожээ. Тэрбумтан Сорос руу явуулсан илгээмж дээр түүний хурууны хээ байсан гэнэ. 

 

Түүнд хамгийн багадаа 48 жилийн ял оноож магадгүй хэмээн албаныхан мэдэгдэв. 

 

Флоридад амьдардаг бөгөөд Америкийн Бүгд найрамдах намынхантай холбоотой байсан нь тогтоогдоод байгаа юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин