Дундаж давхрагынханд “цонхны цаанаас чихэр долоолгосон” ТӨР
2018-10-29

 

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоос эхлээд ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Г.Солтан, Х.Болорчулуун нарын гишүүн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгөөс 1.4  сая хүртэл төгрөгийн зээл авсныг УИХ дахь АН-ын бүлэг зарлалаа. Энэ удаад парламентыг бүхэлд нь хардахад эрх нийгэмд үүсээд байна.  Жил бүрийн улсын төсвийг батлах үед жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж, ажлын байр бий болгоно гэсэн лоозон мэт үг байнга дагадалж, төсвийг нь ч жил бүр нэмэгдүүлсээр ирсэн   Засгийн газраас ЖДҮ-ийг хөгжүүлэх зорилгоор иргэн, аж ахуй нэгжид 30 саяас 2 тэрбум хүртэлх төгрөгийг тав хүртэл жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэйгээр, эхний хоёр жилд үндсэн зээлээс чөлөөлөх маш хөнгөлөлттэй  нөхцөлтэйгээр олгодог журамтай.  ЖДҮ-ийг хөгжүүлэх  санд УИХ-аас 2016 онд 56.7 тэрбум, 2017 онд 50.6 тэрбум, 2018 онд 65 тэрбум төгрөгийг улсын төсвөөс төвлөрүүлэн өгчээ. Сангийн төсөв нэмэгдсэнээр ирсэн ч зээл авсан иргэн, байгууллага үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй тайлагнадаггүй, жижиг, дунд үйлдвэрлэлээс томоохон групп болтлоо өргөжсөн компанийн нэр ч тодроод байгаагүй шалтгаан нь эзэндээ хүрээгүй зээлтэй холбоотой.

 

Эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд иргэд, байгууллагууд арилжааны банкууд бизнесийн зээлдээ  өндөр шалгуур тавьж байна, хүүг нь бууруулах хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж ирсэнээс  бус ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлд хамрагдаж чаддаггүй асуудалтайгаа бүрэн эвлэрлэсэн байлаа. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл жилийн гурван хувийн хүүтэй, бол арилжааны банкны зээл жилийн 30 хувийн хүүтэй.  УИХ дахь АН-ын бүлгээс ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан зээл гишүүдийн тоо тав, зургаагаар зогсохгүй 40, 50 нэрсийн жагсаалт ч гарах магадлалтай гэж мэдэгдсэн. 

 

Ер нь өмнө нь ЖДҮ-ийн зээл зорилтот бүлэг болох дундаж давхрагынханд хүрдэггүй гэдгийг олон нийт гадарладаг хэдий ч баримттай дэлгэх нотолгоо хангалттай, нөгөөтэйгүүр  аж амьдралаа хөөгөөд албан тушаалтнуудтай маргалдах зав ч үгүй, хүсэл ч үгүй явсан гэхэд болно.  Тээр жил Чингис бонд”-оос босгох 888 төсөл хөтөлбөр дундаж давхрагыг дэмжих зорилготой гэсэн хаяг зүүж байлаа. Гэвч 888 төслийн хэрэгжилт ямар байгаа, ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар сураг алдарсан.  

 

Манай УИХ-ын гишүүд ерөнхийдөө хуульч, бизнесмэн гэсэн хоёр ангилалд  хуваагддаг байлаа. Салбараасаа шалтгаалаад бөх, урлаг соёлынхон парламентад цөөнх хувийг эзэлнэ.   Парламентад  түшээд өөрсдөдөө зориулсан хуулийг боловсруулж, үйлдвэрлэж байна гэсэн шүүмжлэл байнга дагалддаг. Үүнийг хууль санаачлагачид бие биенээ лоббидож, хууль батлууллаа гэж шүүмжилсээр ирсэн. Тэр дундаа бизнесээс улс төрд  орсон гишүүд  өөрсдөдөө хамаарал бүхий хуулийг лоббидох  нь элбэг. Тиймээс ч салбарт нь хамаарах хуулийн төсөлд эрх ашгийн зөрчил үүснэ учир тухайн гишүүнийг хэлэлцүүлэгт оролцуулахыг хориглох заалтыг УИХ-ын Дэгийн хуульд тусгаж байсан.   Ашиг сонирхлын зөрчилтэй асуудалд бизнесмэн гишүүд ихэнхдээ хардагддаг байсан бол энэ удаагийн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл нэлэнхүйдээ адилханыг хэлээд өглөө. 

 

Тэгээд ч ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгох урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах журам”-ын дагуу ЖДҮ эрхлэгчээр бүртгэлтэй, төсөлд тавигдах шаардлагыг хангаж байгаа хэн ч байсан төсөл өгөх эрх нь нээлттэй” гэж ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирал хэлж байна лээ. Уг нь төр, засгийнхан дундаж давхрагаа дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой гэж тодотгосоор ирсэн. Ам, ажлын зөрүү гарсан байлаа гэхэд төрийн түшээдийн ёс зүй хаана явна. Төрд алба хашиж байгаа бол  хувь иргэний эрхээс хасагдаж, төрийн албан тушаалтны байр сууринаас асуудалд хандана гээд хуулиндаа ч тусгасан байгаа. Тиймээс төрийн албан тушаалтнууд бол хувь иргэн, аж ахуйн нэгж биш. Төрийн түшээ болохоо гэр бүл, хамаатан садныхаа нэр дээр шилжүүлсэн үүсгэн байгуулсан, хувь эзэмшдэг компани нь ч үүнд хамааралтай. Эрх ашгийн зөрчил, ёсзүйгээр хязгаарлагддаг. Олон нийтийн өмнө төрийн хар хүний дүр эсгээд, олны нүднээс далдуур хувийн компаниуддаа тэрбум тэрбумаар мөнгө хуваарилдаг бэртэгчин улстөр улс орныг хөгжүүлэхгүй.  Дээрх нэр бүхий гишүүд хуулиараа хариуцлага хүлээхгүй ч хувийн  ёсзүй, шударга өрсөлдөөн  яриад ч хэрэггүй.

 

Эрх баригчид эдийн засгийн хямралыг давж, 6.3 хувьд сэргээсэн гэх ч иргэдийн амжиргаа дээшлээгүй хэвээр байгаагийн нэг илрэл нь өөрсдөдөө хуваарилсан  төсөл хөтөлбөр, сангуудийн зээл. УИХ-ын гишүүд, өндөр албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий компани нь хэдэн тэрбум төгрөгийн зээл авсныг мэдээгүй, мэдрээгүй, төрийн ажилдаа зүтгэсээр байгаа гэж мэлзсээр байна. Гэвч улстөрчид улсаа ч, намаа ч боддоггүй, хувиа л бодож, хувийн компаниа санхүүжүүлсээр байгаа нь парламентад сонгогдсон хэн ч харуулдаг.

 

Ийнхүү иргэдийн төрд итгэх алдарсан итгэл улам л алсарсаар байна.

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин
Их хуралд их том хулгайч юмуу хүчэнгийн хэрэгтэн янхан нар л суудаг юм шив дээ
2018-10-30
Нээх шударга царайлсан хумсаа нуусан муурнууд
2018-10-30
Нээх шударга царайлсан хумсаа нуусан муурнууд
2018-10-30
76 HUNIIG AX DUU PUUS COMPANIUDTAI NI TEJEEH GEJ YDARSAN ULSIIN TUSUV HAANAA CH HUREHGUI ARD OLON YADUURSAAR ENE 76 AIMSHGIIN HUNEES SALGAJ UGUUCH BURHAN MINE GEJ ULSGULUN OHIN BURHANAASAA GUIJ B.A
2018-10-30
дарамт татвар 2-г ч харин сайн нэмж байгаа шүү
2018-10-29
Зоригт:
Нохор нь эруугийн хяналтын шатны шуугч эхнэр нийслэлийн хяналтын прокурор, дуу нь эруугийн омгоологч. Шуугч нохор 3.5 сая эхнэр прокурор 3.5 сая сарын орлого 7.000.000. Нохор шуугч эхнэр омгоологч гэртээ орондоо шийдвэрийг оорсдондоо хэрхэн ашигтай гаргах талаар аль хэдийн тохирсон байх жишээтэй. Эсвэл эхнэр шуугч нохор омгоологч, аль эсвэл эхнэр шуугч нохор шуугч дуу омгоологч монгол улсад уунийг л хуульчлаад зохицуулчиж чадахгуй 76 гишуунтэй улс.
2018-10-29
!!!:
Ormiig ni oorsoddoo bas husmiig ni ch oorsdodoo togoo duuren suug baraag ni haruulchihaad yutai iitei ni Oorsdodoo huwaadag iim l Tor Zasagtai bolj dee hoorhii !
2018-10-29