"Lion Air" компанийн хоёр ч онгоц томоохон осол гаргаж байжээ
2018-10-29

Индонезий агаарын тээврийн "Lion Air" компанийн 189 зорчигчтой "Boeing 737" онгоц өнөөдөр үүрээр Жакарта хотоос хөөрөөд удалгүй радарын дэлгэцнээс алга болоод байна. "Уг онгоцыг сүйрсэн байх магадлалтай" хэмээн Үндэсний Аврах Албанаас уламжилж, ослын газрыг эрэн хайж эхэлжээ.

 

 

Тэгвэл тус компанийн "Boeing 737" онгоц 2013 оны дөрөвдүгээр сарын 13-нд Бали аралд осолдож байжээ. Тухайн үед онгоцонд нийт 101 зорчигч, багийн долоон гишүүн зорчиж явжээ. Гэхдээ ослоор хүний амь нас эрсдээгүй ч 55 хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдэж байв.

 

"Lion Air" компанийн "Boeing 737-200" онгоц 2004 онд Соло хотноо осолдож, 25 хүн амиа алджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин