Меган гүнж болсноосоо хойш анхны илтгэлээ тавьжээ
2018-10-29

Сассэксийн гүн Харри болон гүнгийн авхай Меган Маркл нар Шинэ Зеланд улс дахь айлчлалаа эхлүүллээ. 

 

 

Меган  Британийн хааны угсааны гэр бүлийн гишүүн болсноосоо хойш анх удаагаа индэр дээрээс илтгэл тавьсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээлэв. 

 

Гүнгийн авхай эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчдад гүнээ талархал илэрхийлж, ямар ч шалгуурыг үл тоон дуу хоолойгоо хүргэж буй олон мянган бүсгүйчүүдийн эр зоригийг магтжээ.

 

Шинэ Зеланд улсын эрх баригчид 125 жилийн өмнө эмэгтэйчүүд сонгуульд саналаа өгөхийг зөвшөөрсөн түүхтэй. Дэлхийн түүхэнд тус улс анх удаагаа насан хүрсэн эмэгтэйчүүдийг саналаа өгөхийг зөвшөөрсөн юм. 

 

Харри, Меганы нарын сүүлчийн зогсоол Шинэ Зеланд улс билээ. 

Shuud.mn
Сонин хачин