Шүүн таслах ажлын мэдээг иргэдэд танилцуулав
2018-10-29

Баянзүрх дүүргийн 200 гаруй иргэн шүүхийн талаар мэдээлэл авч, шүүхэд мэдүүлэх эрхийнхээ талаар мэргэжлийн хүмүүсээс тодрууллаа.

 

 

"Иргэн таныг сонсъё” уулзалт, ярилцлагыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооныхонтой хамтран энэ сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт зохион байгуулсан уг уулзалт, ярилцлагын үеэр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар улирлын шүүн таслах ажлын мэдээг танилцууллаа. Мөн Шүүхийн тухай багц хууль, Шүүх, шүүхийн тамгын газар, эвлэрүүлэн зуучлал, иргэдийн төлөөлөгчийн талаар танилцуулга мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулсан юм.

     

Иргэд газрын маргаан, газар өмчлөл болон гэр бүлийн маргаан, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, ажилласан жил тогтоолгох зэрэг шүүхэд мэдүүлэх эрхийнхээ талаар тодруулж, холбогдох мэдээллийг Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга П.Ариунбилэг, Үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа, эвлэрүүлэн зуучлагч Д.Хонгорзул, зохион байгуулагч Б.Үүрийнтуяа нараас авлаа. 

 

Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, эвлэрүүлэн зуучлал 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Монгол кино нэгтгэлийн гудамж, Монгол кино нэгтгэлийн хуучнаар үзвэрийн байранд үйл ажиллагаа явуулж байгааг танилцуулсан юм.

 


 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Shuud.mn
Сонин хачин
123456
2018-10-29