Венесуэлийн араас Туркмен Улс “дампуурлаа”
2018-10-29

Известия сонины тусгай баг Туркмен Улсад ажиллаж, энэ улс сүйрэн нурж байна гэсэн дүгнэлт хийжээ. Тус нийтлэлийг орчуулан хүргэж байна.

 

Туркмен Улс Социалист хамтын хүрээллийн орнууд дотроо баян орны нэг байлаа. Өнөөдөр дэлгүүр, хоршоо нь  хоосорч, хөдөөнөөс нийслэл рүү хоол хүнс хайсан хүмүүсийг тээсэн галт тэрэг хөвөрнө. Өнөөдрийн Туркмен 1970-аад оны хүнс, барааны хомсдлын үеийн ЗХУ-ын байдалтай ижил болжээ. Энэ улс байгалийн хийн баялгаараа дэлхийд айргийн тавд багтдаг атал ард иргэд нь эх орноосоо дүрвэж, улс оронд нь ажилгүйдэл, бэлэн мөнгөний хомсдол нүүрлэжээ. 

 

Гэрэл зургуудыг Рамиль Ситдиков /Риа Новости/

 

Хатуу хяналт шалгалт, нэг хүний дарангуйлсан засаглал энэ улсыг Хойд Солонгосын адил дэлхийн хамгийн хаалттай улсын нэг болгожээ. Энд цалин төдий л өндөр биш, 3-4 жилийн өмнөөс Засгийн газар нь бензин, цахилгаан, хий, ус, давсыг улсаас үнэгүй өгөх болжээ. Харин энэ намраас улс орны байдал огцом муудсан учир Ерөнхийлөгч Гурбангул Берды Мухаммед дээрх халамжийг хасч орхив.

 

Засгийн газар ихээхэн хүч хаяж мөнгөний ханшаа арай гэж тогтоодог ч хар зах дээр туркмен манат асар хүчтэй савладаг. Тухайлбал, энэ оны эхээр 1 ам.доллар 9.8-10 манат байсан бол өнөөдөр 18-19 болж ханш нь унав. Үүнээс илүүтэй бараа, бүтээгдэхүүний хомсдол ард олныг нь нөмөрлөө. Туркменд улсын дэлгүүрүүд бараагаа нэг үнээр зардаг. Лангуу нь хоосорсон дэлгүүрүүдийн үүдэнд ард иргэд нь хар үүрээр дугаарлан зогсож байна. Туркмены “Эрх чөлөө” радио станц Дашогуз хотод болсон цуглаан дээр хүмүүс “гурил!!!!! гурил!!!!! гамбир!!!!! боорцог!!!!! Үүнээс цааш тэсэхгүй нь гэж хашгиралдаж буй бичлэгийг цацаж байна. Нэгэн иргэн “Би өглөө 4 цагт ирсэн. Нэг хүнд 3 ширхэг хар талх өгч байна. Гурилын бараа ч алга. Хүнсэнд дугаарлан зогсож буй хүмүүс байнга хэрэлдэж, зодоон үүсгэж байна” гэж ярьжээ.

 

 

Мужуудад талхыг паспортынх харьяаллыг шалгаж өгч байгаа ба гурил авах бол сарын өмнөөс бүртгүүлэх ёстой болжээ. Хувийн дэлгүүрүүдэд бараа, бүтээгдэхүүнийг ямар нэгэн хориг саадгүй зарж байгаа ч үнэ нь тэнгэрт хаджээ. Казахстанаас оруулж ирсэн 1 кг гурил  (ойлгомжтойг бодож, туркмен манатыг төгрөгт шилжүүлэн бодов) 3 дугаар сард 980-6300 төгрөг болж өсчээ. Хоёр кг-ын савлагаатай орос гурил 10 дугаар сарын байдлаар 30744 төгрөг болжээ.

 

 

Нэг кг үхрийн мах хувийн дэлгүүрүүдэд 28700, чанамал хиам 27900, тахианы мөч 15800 хүрч байна. Гэхдээ хүмүүст 2 кг-аас илүү өгөхгүй байна. Тамхичид баларч дуусч байна. Улсын дэлгүүрүүдэд тамхи тасраад 2 сар болжээ. Хувийн дэлгүүрүүдэд хамгийн хямд тамхи 2800 төгрөг болжээ.

 

Удахгүй бензин үнэд орно хэмээн Ашхабадын иргэд бензин ихээр авч нөөцөлж байна. Хүмүүс ШТС-уудад өдөр шөнөгүй дугаарлаж, 2-3 цаг хүлээж байж бензин авч байна. 10 дугаар сарын 1-нээс шуудангийн үйлчилгээний хөлс 60 хувиар өсчээ. Туркмен Улс банкны картын систем ашиглах болсноор (Туркмен Улс өмнө нь ЗХУ-ын адил өндөр настнуудын тэтгэврийг шуудангаар өгдөг байсан) өндөр настнууд тэтгэврээ авч чадахаа байжээ.

 

Орон нутагт байдал бүр ч хүнд байна. Хот хоорондын замуудад цагдаагийн эргүүл автомашинуудыг зогсоон нэгжиж, дэлгүүрийн бараа тээж явсан бол торгууль төлөхийг шаардаж байна. Мары хотын оршин суугч “намайг замд 2 удаа зогсоосон. Эхний удаад торгоод өнгөрсөн, 2 дахь удаад нь надад өгөх мөнгө байхгүй байсан учир авч явсан 2 хайрцаг ургамлын тосоо хураалгаж байж саллаа” гэж сурвалжлагчид ярьжээ.

 

 

Туркмен албан ёсоор ажилгүй иргэдээ бүртгэдэггүй ч ажилгүйдэл нэгэнт 60 хувьд хүрчээ. Улсын данс улайсан шалтгаан нь эрх баригчид асар том, үргүй төсөл хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой. 2016 онд Ашхабад хотод 2.3 тэрбум ам.долларын өртөгтэй, бүргэд хэлбэртэй онгоцны буудал барьжээ. 2017 онд зохион байгуулсан Азийн тоглолт 5 тэрбум ам.долларыг “залгижээ”. Өнгөрсөн 5 сард Туркменбаши хотод 1.5 тэрбум ам.долларын өртгөөр баригдсан усан онгоцны боомт нээлтээ хийсэн. Хар далайн эрэг дээрх Авазын амралтын цогцолборт багагүй хөрөнгө зарсан байна. Энэ амралтын газарт нь туркменууд өөрсдөө амаръя гэхээр тоолдог хэд нь хүрдэггүй, гадаадын жуулчид визийн хатуу дэглэмээс болоод ирж чаддагүйгээс хов хоосон байдаг гэнэ.

 

Туркмен байгалийн хийгээр асар баялаг хэдий ч Ашхабад гол худалдан авагчидтайгаа хэл амаа ололцдоггүй. Орос, Иранаас бензин, шатах тослох материал авдаг байсан нь өнгөрч, одоо зөвхөн Хятадтай л наймаа хийх болжээ. Гэвч Бээжинтэй наймаалцах нь тийм ч хялбар бус байна.

 

Туркмены өнөөгийн байдал Венесуэлийн эдийн засгийн сүйрлийг санагдуулж байна. Ашигт малтмалын баялаг нөөцтэй ч бараа, бүтээгдэхүүний хомсдол нүүрлэсэн, олон нийтийг хамарсан үймээн тогтмол гарч буй, инфляци хүчрэгдэхээ байсан, ард иргэд нь нөхцөл байдлыг “эх орноосоо зугтаах”  аргаар өөрчлөхөөр чармайж буй зэрэг. Энэ улсын тогтворгүй байдал нь Афганистан,  Ойрхи Дорнодын хэт даврагсдад  хүрээгээ тэлэх боломж олгож магадгүй юм. Тэр цагт Аугаа их Ерөнхийлөгчид ихээхэн хүнд байх болно.

 

Эх сурвалж: Известия сонин (сурвалжлагч Игор Кармазин)

Орчуулсан. Г.Чойжилсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Оросуудыг дагасан бүх улс сүйрч бна.Оросууд хятадууд адгийн хөршүүд
2021-09-21
Зочин:
Манайхны хамаатан садан шиг байх чинь вэ.
2018-12-02
Ажаарагч:
Манайх шиг л дампуурч байгаа улс байна. Онцын ялгаа алга. хүн ам нь л манайхаас олон, бараг хоёр дахин их. Асар их байгалийн баялагтай мөртлөө ингэж амьдарч байгаа ажээ. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэж.
2018-10-30
иргэн:
энэ бол гашуун үнэн шүү одоо туркмений араас хэн бэ манайх шүү гэдэгээ хараасай
2018-10-30
turkmenii daranguilagch n batlaga pizdagiin zurhnii and n gee bizde
2018-10-29
AA TEGEEL OROS AH DEEREE IULAAL IRDEGIIN
2018-10-29
Turkmen uls gej yamar uls oron bdyn bol doo? Mongoloiduudaa?
2018-10-29
Социалист:
Тэнэг мал минь танай ардчилагчид чинь аль хэдийн ийм болгочихоод байна
2018-10-29
kkk:
ЖДҮС бол өөр хэрэг АН 12-16 онд улс оронг дампууруулсан нь туйлын үнэн штээ
2018-10-29
Шаана биз.. МАН чинь ЖДҮ мөнгийг цөлмөөд дуусгасаныг юу гэх вэ, чи?
2018-10-29
БИД УДАХГҮЙ ДАМПУУРНА.
2018-10-29
чиний наад үгэнд хэн итгэнэ одоо. МАН-ын бөгс долоогч оо.
2018-10-29
худлаа бичихээ болимоор!
2018-10-29
Zochin:
Ene heveeree bval udahgui araas n orno bzdee,MANAN ch bai,daraagin 3 dahi huch geed bgaa humuust ch naidlaga tavichih huchnuud haragdahgui l bgaa uym daa
2018-10-29
зочин:
2012-оос 2016 онд АН Монгол орныг энэ замруу оруулах төлөвлөгөөтэй байсан,,, Одоо эдийн засаг сэргэж дампуурлаас МАН улс орныг аварсан,,одоо иргэдийн цалин хөлсийг сайн нэмэх хэрэгтэй
2018-10-29
kkk:
ЖДҮС бол өөр хэрэг АН 12-16 онд улс оронг дампууруулсан нь туйлын үнэн штээ
Шаана биз.. МАН чинь ЖДҮ мөнгийг цөлмөөд дуусгасаныг юу гэх вэ, чи?
чиний наад үгэнд хэн итгэнэ одоо. МАН-ын бөгс долоогч оо.
zochin:
benzinii uniin usult oros ah nar ta nar ANU-tai baga daljiganaaraa gesen sanuulga. etssiin etsest bidend oros hyatad 2 l tuslana ene bol gashuun unen
2018-10-29
зочин:
Болдогоо ч аль хэдийн болсон л доо! Хэдэн малчдынхаа хүчинд л энэ зэрэгтэй байгаа байх шүү!
2018-10-29
зочин:
Манай улсыг бодвол бензен нь одоохондоо нэмэгдээгүй, мөнгөний нь ханш туйлын нэмэгдээгүй савалгаатай байгаа юм байнашдээ. Энэ улс чинь ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан 15 орны нэг биздээ? Буцаад нэгдэхээс өөр аргагүй болох биз!
2018-10-29
харамсаж байна:
МАН+АН ын мафижсан бүлэглэл төрийг 28 жил барихдаа өрөнд даруулж, амьжиргааны түвшин тогтвортой доошилсоор байна. УДАХГҮЙ монгол сүйрч байна гэж бичих гадныхан бэлэн байна даа.
2018-10-29
Zochin:
Odoo yandaa Eroxiilugchiin zasaglal Mongold iimerxuul darlal abchirana daa oilgomjtoi zuil shuu dee
2018-10-29
Манай социалистууд Монголыг ийм болгохыг мөрөөддөг
2018-10-29
Социалист:
Тэнэг мал минь танай ардчилагчид чинь аль хэдийн ийм болгочихоод байна
зочин:
Болдогоо ч аль хэдийн болсон л доо! Хэдэн малчдынхаа хүчинд л энэ зэрэгтэй байгаа байх шүү!