Израйль санаатайгаар агаараас цохилт өгч, палестин хүүхдүүдийг хөнөөжээ
2018-10-29

Израйлийн армийнхан өнгөрсөн амралтын өдөр Газын зурвасын зүүн өмнөд хэсэгт агаараас цохилт өгсөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Уг цэргийн ажиллагааны үеэр хүүхдүүд амиа алдсан гэнэ. Палестины Эрүүл мэндийн яам агаарын цохилт өгсөн бүс нутгаас 11-14 насны гурван палестин хүүхдийн цогцос олжээ.

 

Түргэн тусламжийнхан гамшгийн бүсээс хүүхдүүдийн цогцсыг эмнэлэгт авчирсан байна. 

 

Израйлийн армийнхан дээрх цэргийн ажиллагаа болон хүүхдүүдийн аминд хүрсэн шалтгаанаа "Хүүхдүүд хилийн хамгаалалтын хашлагад тэсрэх бөмбөг байршуулж, Израйль цэргүүдийн аминд хүрэхийг санаархсан" гэж тайлбарлажээ. 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн онд эртний түүхт Иерусалем хотыг Израйлийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.

 

Уг шийдвэрийн дараа палестинчууд эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Өнгөрөгч оны гуравдугаар сард дэгдсэн зөрчилдөөний үеэр  200 гаруй палестинчууд амиа алдаж, 10 мянга гаруй хүн шархадсан байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Morgan:
With so much in my heart I am here to express myself on how Priest Salami saved my marriage from divorce. Myself and my husband were having some misunderstanding and it was tearing our marriage apart to the extent my husband was seeking a divorce. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across Priest Salami details and about how he has helped a lot of people by restoring their relationship. I contacted Priest Salami and in less than 48 hours my husband cancelled the divorce papers. Now myself and my husband live together in peace and harmony all thanks to Priest Salami for saving my marriage from breaking up. Priest Salami contact information are via email: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229
2023-02-01
Bi muslim shashintan bish. Einshtein, Landau geed minii shuteenuud bn. Gehdee Evreichuud gemt hereg uildej bn daa!! Izrael nugel uildej bn daa hoorhii. Nugel nudeeree...
2018-10-29