Трамп Цагаан ордондоо сүнсний баяр хийж, хүүхдүүдийг баярлууллаа
2018-10-29

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Тэргүүн хатагтай Меланиа Трамп нар өчигдөр нийслэл Вашингтон хот дахь Цагаан ордондоо "Сүнсний баяр"-ыг тэмдэглэсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.

 

 

Уг баярт зориулан төрөл бүрийн өмсгөл өмссөн хүүхдүүд ноён, хатагтай Трамп нар шоколад бэлэглэсэн байна. 

 

 

Цагаан ордны ажилчдын хүүхдүүд Ерөнхийлөгчийн өргөөнд зочлон ийнхүү тусгай бэлгийг дэлхийн топ гүрний удирдагчаас гардан авдаг уламжлалтай билээ.

 

 

Трамп, Меланиа нар уг баярт зориулан гадаад төрхөө өөрчлөөгүй ч Ерөнхийлөгч аварга могойн толгойтой таяг барьсан байжээ.

 

 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин