"Lion Air": Зорчигчид амьд, үхсэн нь тодорхойгүй байна
2018-10-29

Индонезийн агаарын тээврийн "Lion Air" компанийн "Boeing 737 MAX" онгоц Ява тэнгист осолдсон талаар тус улсын Үндэсний Аврах Албанаас мэдээлсэн билээ. 

 

 

 

Тус онгоцонд нийт 178 зорчигч, багийн таван гишүүн зорчиж явсан ба аврагчид ослын газарт ажиллаж эхэлжээ. Зорчигчдын дунд гурван хүүхэд байсан гэнэ. 

 

Ослын газар ажиллаж буй аврагчид онгоцны жижигхэн хэлтэрхий болон зарим зорчигчдын тээш зэргийг олж, уснаас гаргаад байна. 

 

Цаг агаарын хуьд тааламжгүй байгаа учир аврах ажиллагаанд саад учирч буй талаар албаныхан мэдээлэв.

 

Гэхдээ тэнгисийн цэргүүд аврах ажиллагаан нэгдэж, зорчигчид болон онгоцны их биеийг олохоор ажиллаж буй юм. Зорчигчид амьд, үхсэн нь тодорхойгүй байгаа ба аврах алба "Ослын газраас хараахан цогцос олоогүй байна" гэж мэдэгджээ. 

 

 

Пангкал Пинан хотын нисэх буудалд зорчигчдын гэр бүл цугларч, албаны хүмүүсийг осолтой холбоотойгоор яаралтай мэдээлэл хийхийг шаардаж эхэлжээ. Уг онгоц өнөөдөр 6.20 цагийн орчимд Жакарта хотоос хөөрсөн ба 13 минутын дараа радараас алга болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ум ма ни бад мэ хум
2018-10-30
Um mani badmi xum.
2018-10-29