"Чадварлаг албан хаагч"-аар цагдаагийн ахмад Б.Амарсанаа шалгарав
2018-10-29

Тээврийн цагдаагийн албанаас сар бүр бусдыгаа хошуучлан, үр бүтээлтэй ажилласан алба хаагчыг шалгаруулж, урамшуулж байгаа билээ.

 

 

Үүний дагуу 10 дугаар сард зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор идэвхи санаачлага гарган ажилласан Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Амарсанааг “Чадварлаг алба хаагч”-аар шалгарууллаа.

 

Тэрээр сарын байдлаар ажиллах хугацаандаа дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтарч зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, иргэд, жолооч нарт мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор Чингэлтэйн замд анхааруулах самбар 2 ширхэгийг, ерөнхий боловсролын 140 дүгээр сургууль, 222 дугаар цэцэрлэг, 242 дугаар цэцэрлэг, 103 дугаар цэцэрлэгүүдийн ойр орчмыг аюулгүй бүс болгох зорилгоор шаардалгатай тэмдэг тэмдэглэл, хайс хашлага, хурд сааруулагч зэргийг байруулж ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин
Mn:
Torgùulin tasalbaràa iĺuu shahsan ccdd biz
2018-10-29