Цагдаагийн алба хаагч жагсаал, цуглааныг дэмжиж оролцоогүй
2018-10-29

 

 

 

Цагдаагийн алба хаагч жагсаал, цуглааныг дэмжиж оролцоогүй болохыг цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөө мэдээллээ. 

 

Тус төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "2018 оны 10-р сарын 29-ний 08:00 цагийн үед "Босоо хөх Монгол" төрийн бус байгууллагаас “Их тэнгэр” орчимд бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан бөгөөд энэ үед ХУД-ын цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эргүүл хамгаалалтын газраас уг жагсаал, цуглааныг албадан тарааж зохион байгуулагчид болон оролцогчдоос тайлбар авч цуглаанд оролцохдоо ашигласан туг лоозонг түр хураан авч үзлэг хийх үед зураг дарагдаж олон нийтийн сүлжээгээр гарсан байна. Цагдаагийн алба хаагчаас ямар нэгэн хууль бус жагсаал цуглааныг дэмжиж оролцсон асуудал байхгүй болно" хэмээв.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
sda:
tsagdaanar yaahgj ter tsuglaang taraagaad bna aa t1gudee
2018-10-30
ZOCHIN:
SHUDARGA SAIN TCAGDAA YU HO.SAIN BNASHDEE.INGEED IRGEDIINHEE TOLOO...
2018-10-29
Зоригтой мундаг цагдаа байна
2018-10-29