“Лестер” клубынхан эзэнтэйгээ салах ёс гүйцэтгэлээ
2018-10-30

Тайландын тэрбумтан, Английн хөл бөмбөгийн “Лестер” клубын эзэн Вишай Шривадданапрабхагийн сууж явсан нисдэг тэрэг өнгөрөгч амралтын өдөр осолдсон билээ. Уг осол Британийн нийслэл Лестер хот дахь "Кинг Пауэр" цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд болсон юм. 

 

 

 

Тэрбумтан эр багийнхаа тоглолтыг үзээд, гэрээ харихаар явах үедээ ийнхүү осолджээ. Онгоцонд тэрбумтнаас гурван хүн амь үрэгдсэн байна. Нисдэг тэрэг цэнгэлдэхээс амжилттай хөөрсөн ч хэдхэн минутын дараа жолоодлогоо алдаж, авто зогсоолд осолдсон аж. Ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч цагдаагийнхан нисдэг тэрэгний хар хайрцагны бичлэгийг олж авсан гэнэ. 

 

 

 

Өчигдөр тэрбумтны эхнэ Аймон, хүү Аяаватт Шривадданапрабха болон  “Лестер” клубынхан нь салах ёс гүйцэтгэсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.

 

 

Тэрбумтан  Вишай “King Power Duty Free” сүлжээ дэлгүүрийн үүсгэн байгуулагч ба  2011 онд “Лестер” клубыг худалдаж авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин