УИХ тарах нөхцөл бүрдсэн үү
2018-10-30

 

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тараах саналыг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлээд байна.  Эрх баригч хүчин МАН сонгуулийн амлалтаа огоорч, хууль зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргаж, УИХ-ын гишүүд нь хариуцлагагүй, ёсзүйгүй үйлдэл гаргаж байгааг үндэслэн УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх ёсзүйн үндэслэлгүй болсон тул өөрсдөө шийдвэр гаргаж, тарах саналыг зөвшилцөж байгаагаа Ерөнхийлөгч албан бичигтээ дурдсан байна лээ.

 

Ерөнхийлөгч ирэх оны улсын төсөвт зардлыг бууруулж, орлогыг нэмэгдүүлэх хэд хэдэн саналыг УИХ-д хүргүүлээд байгаа. Энэ асуудлаа ч дахин сануулж, өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцон, дахин анхааруулсан байна лээ.

 

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилго бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгодог ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас УИХ-ын нэр бүхий гишүүд 950 саяас 1.4 тэрбум хүртэл төгрөгийн зээлийг авсан  нь өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болсон. Жирийн иргэд, бизнес эрхлэгчдэд олдоггүй жилийн гурван хувийн хүүтэй энэ сангийн зээл төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий хүмүүст шууд хүрдгийг олон нийт  мэддэг хэдий ч шалгуур нь хэрхэн явагддагийг энэ удаад илүүтэй мэдэрсэн. Гэхдээ энэ бүхэн мэдээлэгдээд өнгөрөх бус хүссэн хэн бүхэн зээл авахыг хориглоогүй ч өндөр албан тушаалтнуудад ёсзүйн хариуцлага хүлээх хэрэгтэйг олон түмний зүгээс шаардаж байгаа.  УИХ дахь АН-ын бүлгээс олон нийтэд албан ёсоор зарласны дараа Ерөнхийлөгч үргэлжлүүлэн,  УИХ-ын даргад УИХ-ыг тараах санал хүргүүлж, цаашлаад орой нь өөрийн үүсэн байгуулсан телевизийн ярилцлагад ороод асуудал бэлтгэгдсэн сценарийн дагуу явагдлаа гэдгийг ажиглагчид хэлж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дагуу аливаа асуудлаар УИХ-д санал хүргүүлэх нь нээлттэй. Энэ дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга ч УИХ-д саналаа хүргүүлж, бүрэн эрхээ эдэлсээр ирсэн. Дээр дурдсанчлан 2019 оны төсвийг ид хэлэлцэж байгаа энэ үед  өөрийн байр сууриа илэрхийлж, төсвийн орлогыг бүрдүүлэх, зардлыг бууруулах саналаа хүргүүлсэн. Энэ удаад УИХ-ыг тарах саналыг УИХ-ын дарга М.Энхболдод албан ёсоор гардууллаа. Ер нь парламентат засаглалын түүхэнд анх удаа Ерөнхийлөгч нь УИХ-ыг  тарах саналыг гаргаж, басхүү УИХ-ын дарга нь анх удаа парламентыг тараах саналыг гардан авлаа. Одоо УИХ хуулийн дагуу долоо хоногийн дотор хэлэлцэнэ. Ингэхдээ Үндсэн хуульд заасны дагуу УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзвэл тарах заалттай. Гэхдээ өнөөдрийн парламент дахь үнэмлэхүй олоних эрх баригч МАН-ын 64 гишүүн Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй нь тодорхой. Нэгэнтээ дэмжихгүйд саналыг мэдэхийн дээдээр мэдэх бусад гурав дахь хүчний төлөөлөл болон бие даагчид гишүүд улстөрийн тоглолт хийх магадлалтай. 

 

Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд улс төр хийж, хэрвээ “УИХ тарахгүй бол дараагийн алхам нь өлсгөлөн зарлах” гэж телевизэд өгсөн ярилцлагадаа дурдаж байна лээ.  Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэдгээ өдөр бүр  санаж, өөртөө давтан хэлж байхыг нэн тэргүүний үүрэгтэй. 

 

УИХ-ыг тараах саналд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди өөрийн цахим хуудсаар дамжуулан “Ерөнхийлөгч хуульд заасан эрхээ эдэлж л байна гэж харж байна. Мэдээж хэрэг энэ асуудлыг УИХ хууль номын нь дагуу хэлэлцээд, шийдээд л явна. Хувь иргэний зүгээс харахад парламент тарах хэмжээний ноцтой нөхцөл бүрдээгүй л гэж санагдах юм”  хэмээн өөрийн байр сууриа илэрхийлжээ. Мөн ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр “Eрөнхийлөгчид нэг сайн тал байна: өөрт буй Үндсэн хуулийн огт хэрэглэж байгаагүй бүрэн эрх, нөөцүүдийг бүрэн шавхаж, шахаж байна. Гэтэл УИХ наад зах нь Eрөнхийлөгчийн тайланг хэлэлцэх, шийдвэрүүдийг нь хянах, хүчингүй болгох хуульчлагдсан бүрэн эрхээ бүүр мартчихсан тууж явдаг” хэмээн цахим хуудсандаа жиргэжээ.

 

Ямартай ч парламент хуулийн хугацаанд Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн шийднэ. Парламентад засаглалтай манай улсын  хувьд асуудлыг олон талаас нээлттэй хэлэлцүүлдэг. Энэ намрын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Ерөнхийлөгч ч үүнд байр сууриа илэрхийлж, тогтолцооны шинэчлэл, хувьсгал хийхийг шаардаж байгаагаа намрын чуулганы нээлт дээр хэлсэн. Тогтолцооны хувьсгал хийж болох ч үндсэн парламентын засаглалаа хэвээр хадгалана уу гэхээс Ерөнхийлөгчийн засаглал бол цаашаа шүү.  

 

Ер нь  Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэсэн төрийн гурван институци нэг санаа, нэгдмэл байр суурьтай байх нь төр, засаг тогтвортой байхын илэрхийлэл.

Төр түвшин, түмэн олон амгалан байг.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
СОЛИОР, СОЛИОР... ЧИНИЙ ХАЙРТАЙ МАН-ЫН ХУЛГАЙЧУУД ИЙМ БОЛГОСОН...
2018-10-31
Иргэн:
УИХ-ыг ТАРААХ НӨХЦӨЛ 100%, 1000 ДАХИН БҮРДСЭН ШҮҮ... МОНГОЛЧУУД МИНЬ НЭГДЭЦГЭЭЕ... МАНЖЫН ДАРЛАЛААС АНГИЖИРЧ ЧАДСАН МОНГОЛЧУУД БИД "МАН"-ын ДАРЛАЛААС ЯАГААД САЛЖ ЧАДАХГҮЙ ГЭЖ... БОДООЧ, СЭРЭЭЧ...
2018-10-31
tarahgui bol irgenii dain uusej medne. idej uuhj hanadaggui birduudees bolj ene uls oron suirlee.
2018-10-30
Зочин:
Ард түмний мөнгийг идэж цацадгүй бирдүүд тарж үз!!!
2018-10-30
Zochin:
Тарсан нь дээрээ, эднийг тэжээх гэж ард түмэн туйлдлаа, юу хийж бүтээж байгаа юм бэ, биенээсээ илүү гарч идэх гэсэн цаддаггүй хүмүүс л байна. Ёс зүй ёс суртахуун бүр асуугаад ч хэрэггүй
2018-10-30
ЦААЗ:
УИХ--ТАР.
2018-10-30
Ууж Иддэг Хулгайч нар тараад үгүй бол хувьсгал гарч улс мөхөхдөө тулаад байна сири афган болгох үлдсэн
2018-10-30
зочин:
УИХ-ыг тараана гэдэг , энэ улс орныг сүйтгэх гэсэн гадны бодлого шүү
2018-10-30
Эрдэнэ:
Ядруухан сэтгэж байнаа ийм л ерөнхийлөгч сонгосон байна даа бид ертөнцийн онигоо болж байх юм даанч дээ харамсалтай байна
2018-10-30
Зочин:
СОЛИОР, СОЛИОР... ЧИНИЙ ХАЙРТАЙ МАН-ЫН ХУЛГАЙЧУУД ИЙМ БОЛГОСОН...
УИХ тарах хэрэгтэй ес зуйгуй терее дээдэлдэггуй худал яридаг хуулиа зерчиж хувийн компаниудынхаа телее ажилладаг худалч гишуудээс залхаж байна ард тумэн татварын менгийг сан нэртэй янз бурийн байгууллага байгуулж гишуун болсон нехдууд менге авах хэрэгсэл болгож ядуу ард тумнээ бодохгуй гишуудээс салах хэрэгтэй байна
2018-10-30
irgen:
ARD TVMNEER BITGII TOGLO.BATTULGAAA
2018-10-30
Зочин:
УИХ тараахыг дэмжиж бна
2018-10-30
Иргэн:
УИХ ТАРАХ ХАНГАЛТТАЙ НӨХЦӨЛ АЛЬ ХЭДИИНЭЭ БҮРДСЭН 60 ТЭРБУМААС ЭХЭЛСЭН. ХУУЛЬ ХҮЧНИИ БАЫГУУЛАГА АТГ ТАЗ ТӨРИИН АУДИТЫН УДИРДЛАГЫГ ЯАРАЛТАЙ ОГЦРУУЛЖ ХАЛАХ НЬ ЗӨВ. УЛСЫН ЕРӨНХИИ АУДИТ НӨХӨР ЛУЙВАРЧИН БАЙЖ БОЛОХГҮЙ. УИХ ТАРАХЫГ. ДЭМЖИЖ БАЙНА
2018-10-30
жүжгийн найруулагч гэдэгтээ бүр итгэчихэж. бүх ард түмний төлөөлөл гэдгээ мартаад л, нэг нам, нэг холбооны тэргүүн, нэг компанийн эзэн шигээ санаад явах юм. Зөвлөхүүд нь юу хэлдэг юм бол. Зөвлөөд байхаар ч хү н дэргэд нь байхгүйл дээ.
2018-10-30
zochin:
NEG UDAA TARAKH BISH KHED KHEDEN UDAA TARAKH NUKHTSUL BURDSEN , YOS SURTAKHUUN , ULS TURIIN SOYOL GEDEG YUMYG OYLGODOG BAYSAN BOL
2018-10-30
Иргэн:
УИХ ТАРАХ ХАНГАЛТТАЙ НӨХЦӨЛ АЛЬ ХЭДИИНЭЭ БҮРДСЭН 60 ТЭРБУМААС ЭХЭЛСЭН. ХУУЛЬ ХҮЧНИИ БАЫГУУЛАГА АТГ ТАЗ ТӨРИИН АУДИТЫН УДИРДЛАГЫГ ЯАРАЛТАЙ ОГЦРУУЛЖ ХАЛАХ НЬ ЗӨВ. УЛСЫН ЕРӨНХИИ АУДИТ НӨХӨР ЛУЙВАРЧИН БАЙЖ БОЛОХГҮЙ. УИХ ТАРАХЫГ. ДЭМЖИЖ БАЙНА