ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ, хамтдаа туръя
2018-10-30

“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өлсгөлөн зарлалаа” гэсэн гарчигтай мэдээ дэлхийн хэвлэлээр тарвал сүртэй юу, сүртэй шдээ. Дэлхийн улс орнуудын удирдагчид төрийн тэргүүний суудлаас буусан хойноо өлсгөлөн зарлаж байсан тохиолдол цөөнгүй. Манай улсад ч ийм түүх бий. Монголын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өлсгөлөн зарлаж, “сонсохгүй байна, сонсохгүй байна” гээд хэвтэж байсан цаг саяхан.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Харин улс удирдаж, Ерөнхийлөгчийн сандалд сууж байхдаа өлсгөлөн зарласан түүх дэлхийд ч алга. Анхных нь Монгол Улс болвол “гоё” л байна. Яагаад төрийн тэргүүн  нь өлсгөлөн зарлав гээд л дэлхийн чих дэлдийн, биднийг илүү сонирхоно. Эх орондоо ч анхдагч болно. Булганыхан дандаа анхдагч болоод байхаар уйтгартай юм. Баянхонгорынхон бас нэг зүйлээр анхдагч болчихвол нутаг усны нэрэнд нь ч нэмэр хачиртай.

 

Мэдээж, ерөнхийлөгч илүү глобал зүйлийн төлөө өлсөнө. Хүчингийн хэрэгт холбогддог, улсын төсвийг нутаг нуга руугаа аймаар ихээр татдаг, ЖДҮ-ийн сангаас цавчдаг зэрэг олон “но”-той парламентыг тарахыг шаардана.  Товчхондоо дүлий, хэнэггүй түшээдээс Ерөнхийлөгч маань ёсзүй шаардах юм. Монгол Улсын нэр хүнд, төрийн тэргүүний суудлаараа дэнчин тавин байж өлсгөлөн зарлана. Ихээхэн үнэтэй байгаа биз.

 

Ерөнхийлөгчид бас нэг вариант байгаа. Тэр нь суулт зарлах. Магадгүй Ерөнхийлөгч эхлээд өрөөндөө хэсэг суулт зарлах байх. УИХ-ын гишүүн С.Жавхлан шиг. Манай гишүүн оффшорчдын нэрийг ил болгохыг шаардаж, албан өрөөндөө 81 цаг суулт зарласан. Есөн есын 81 гээд цаг нь ч учиртай. Түүний эсэргүүцлийг хэвтэлт ч гэж нэрлэж болохоор. Дээлээ хөдрөөд хэвтсэн зураг харсан биз дээ. Түүн шиг Ерөнхийлөгч өрөөндөө хэсэг суулт, хэвтэлтийг хослуулж, эсэргүүцлээ арай зөөлөн эхлэх ч магадлалтай. Төрийн тэргүүн 81 эсвэл 99 цаг өрөөнөөсөө гарахгүй суухаар эрхбиш нэгийг бодох байгаа даа, энэ гишүүд. Ээ дээ, дүлий дүмбэ шүү дээ.

 

Минийхээр бол Ерөнхийлөгч шууд л өлсөж эхэлсэн нь дээр. Өлсгөлөн чинь илүү сүртэй, бас нэг цочроо өгөхөөр. Тэгээд бүр төрийн тэргүүн өлсөж байхад цочирдохгүй бол энэ парламентынхан цайж, цагаандаа гарахын бүр аюултай түвшинд хүрсэн гэсэн үг. “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” гэдэг кино шиг л “Яаж ч магадгүй түшээд” гэж нэрлэхээс өөр аргагүй.

 

Өлсгөлөнгийн бас нэг сайн тал нь турна, жаахан эрүүл бус уу. Гэхдээ яахав дээ, улсынхаа төлөө юм чинь. Ерөнхийлөгч маань улсын ажил гээд бэлтгэл сургуулилтаа хойш нь тавьж, жин нэмсэн байж магад. Булчингийн масс нь багасвал хайран шдээ. Түүний журмын анд Мэндсайханы Энхсайхан “Ерөнхийлөгчийн эмч нар ажлаа хий. Манай хүн зузаарсан байна шүү” гэж ихэд санаа зовнин, жиргэсэн байна лээ. Тэгэхээр нэг сумаар хоёр бүр гурван ч туулай буудна гэсэн үг. Дэлхийн анхаарлыг Монгол руу татна, УИХ-ын гишүүдийн дүлий байдалд цочроо өгнө бас турна.

 

Ерөнхийлөгчийн алхмыг ийн таамагласны учир нь УИХ түүний хүслээр тарахгүй. МАН-ын 64 асуудлыг амархан шийдээд, суудалдаа үлдэнэ. Тэгэхээр манай Ерөнхийлөгч суултаа хийж, өлсгөлөнгөө зарлахаас өөр аргагүй гэсэн үг. Яалтай билээ, амнаас гарсан алтан шумуул.

 

Харин мань нь зүгээр л турна. Шинэ  жил ч дөхлөө. Даашинзандаа багтах ёстой. Ерөнхийлөгчтэйгээ хамт турж байгаа гэвэл, ай бас л сүртэй шдээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Hhh:
Одоо ийм утгагүй марзганадагаа боль сэтгүүлч нэртэй 00-ийн ногоон тэгнүүдээ.
2018-10-31
МАНГУУ намаас салахгүй бол хүссэн хүсээгүй турцгаана угаасаа авдаг цалин тэтгэмж чинь 2016 оноос хойш 40 хувь буурчихсан юмны үнэ ам долларын ханш 40 хувь өсчихсөн гэдгээ мэдэж байна уу МАНгаруудаа
2018-10-31
зочин:
Эдийн засаг сэргээд улс оронд том бүтээн байгуулалт эхлэхээр нурааж эхлэх гээд байдаг малнуудыг болдог бол нядлаад өвлийн идэш хийх хэрэгтэй,,, Монгол орныг огт урагш хөгжүүлэхгүй л гэсэн бодлого яваад байна даа, 2012-оос 2016 онд бүгдийг нурааж , дампууруулж бусдын хараат болгох гэж байсан нь эдний санаатай үйлдэл байсан юм биш шүүү,,,
2018-10-31
Иргэн:
МАН-ын "МАНГАС"-уудаас САЛЦГААЯ МОНГОЛЧУУДАА... Энэ бол "ЭЛБЭГ+Ми.Энх60лд"-ийн хийсэн ГАЙ...
2018-10-31
ха ха гоё бичжээ
2018-10-30
Цогтбаяр:
Энэ чинь анусын ардчилал шдээ ..олонхиорой шийдээд тэнэг үг үйлдэлийг н дэмжихгүй бол хүүхэд уйлахаарай хөгшид үхэхээрэй женко өлсөхөөрэй аймшигийн баярын сюрприз барихгүй бол болохгүй байна шдээ.. улс орны эв нэгдэл амар амгаланг эрхэмлэгчийн эцсийн хүсэл хаан болох юм уу ч гэх шиг..
2018-10-30
Zochin:
ЭНЭ УИХ ТАРАХДАА ТУЛААГҮЙ У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР ӨМНӨХ 4 ЖИЛД АН-Н ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛСЭН ЭДИЙН ЗАСГИЙГ БОСГОЖ ЧАДСАН ХИЙСЭН ЮМТАЙ ХЭЛЭХ ҮГТЭЙ ЗАСГИЙН ГАЗАР ШҮҮ.
2018-10-30
ZOCHIN:
ZA YG YS YMAN DEER BOL ERONHIILOGCHOO DEMJINE EE.
2018-10-30
Ерөнхийлөгчөө дэмжинэ ээ.
2018-10-30
ene neg yum tenegtej duusahgui yum aa...adilhan hulgaich bj
2018-10-30
Hotiin darga batboldiin bulai bichleg tarsan geh yum
2018-10-30
Хеерхен л бичсэн байна
2018-10-30
Төрийн тэргүүнээ дэмжиж бгаа ч яг одоо энэ хүнд үед улсыг бужигнуулах хамгийн хэрэггүй зүйл юмаа. Харин яавал улсаа хямралаас гаргаж арл түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх вэ гэж болох хэрэгтэй. Хамтраад ажиллаж болдоггүй л юм байхдаа ард түмний сонголтоос төрсөн бүтээлүүд минь ээ.
2018-10-30
зочин:
энэ гомо мөнхөө гэж яг яаадаг хүнн байдийн мэдэх хүн амьтан байвал бичээч хө унший
2018-10-30
Hotiin darga batboldiin bulai bichleg tarsan geh yum
Иргэн:
АН, МАН-хан бие, биенийхээ НО-г олон нийтэд сайхан гэгч нь дэлгээд өгөөсөй билээ?! Тэгээд сонгуулиар дүнгээ тавиулахыг нь харах юм сан. Даанч тэгэж чадахгүй л дээ. Бие биендээ барьцаалагдаад чадахгүй биз дээ?!
2018-10-30
UCHRAL DURAK MINI CHI MONGOLYN AMIDRAL ULS TURIIN BAYDAL YAMAR BAYGAA GEDGIIG BODDOG UU? MAL MINI ,CHI TER ZEELNEES NI BAS KHURTSEN BOLOOD IIM YUM BICHIJI SUUGAA BAYKH , kharaal idmer
2018-10-30
тогтох:
энэ сэтгүүлч чинь овоо тэнэг үү.хөлсний бичээч гэж нэг иймэрхүү УЧРАЛ гэх хүнээс л эхэлдэг бололтой иш чаваас даа хэр их авдаг болоод ийм юм бичиж суудаг юм болоо
2018-10-30
ZOCHIN:
HUN DAAFAALJ BAIHAAR AVILGACHIDAD HEDEN UG HELJ SUR.
2018-10-30
Giug:
Bitgii muruud, Uchral aa
2018-10-30
mbmn:
Ардын намынхан хѳдлѳѳд эхэллээ.Ерѳнхийлѳгчѳѳс бас ард түмнээс сүнс нь зайлж байгаа. Хамгийн их айдас нь эрх мэдэл албан тушаал. Энэ мэт тархи угаалт одоо хѳвѳрч ѳгнѳ дѳѳ
2018-10-30
zochin:
Uchralaa turaarai amjilt
2018-10-30