Н.Баяртсайхан:Ханш ганц Монгол орны асуудал биш
2018-10-30

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулж, мөн  гишүүд асуулт тавьж, хариулт авав.

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

 

-Алт цэвэршүүлэх үйлдвэр барих асуудал ямар шатанд явна вэ. Ипотекийн зээл Монголбанкинд үлдсэн үү, Засгийн газарт шилжсэн үү?

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Монгол Улс алт цэвэршүүлэх чиглэлээр олон жил судалгаа хийсэн байдаг. Тухайн үеийн судалгааны үр дүн янз бүр гарсан байдаг. Жилд 20 тонноос дээш алтыг олборлож байгаа тохиолдолд цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зөвлөмж байдаг. Бид зарчмын хувьд янз бүрийн байр суурьтай байсан. Ажлын хэсэг дээр ярьж байгаад банкуудын холбооны холбогдох хүмүүсийн саналыг үндэслээд, судалгаануудаа нягталж үзээд шийдэхээр тогтсон. Ипотекийн зээлийн тухайд Засгийн газар авна гэсэн яриа байсан. Ажлын хэсгийн гишүүн Д.Эрдэнэбат энэ саналыг гаргасан. Монголбанкинд хариуцуулаад явахаар оруулж ирж байгаа гэлээ. Үүнд Монголбанкны мэргэжилтэн Баярдаваа “Алт цэвэршүүлэх үйлдвэрийг Монгол банк дээр байгуулах асуудлыг ярилцсан. Алтыг Монголбанкаар дамжуулахад татвартай холбоотой зайлсхийгээд байгааг гишүүд хэлж байсан. Мөн хил гаалийн хяналт сул байгааг хэлсэн. Эхний ээлжинд хууль эрхзүй, нөөц бүрдүүлэх талаас нь судалж томъёолно гэж үзсэн” гэсэн хариулт өглөө.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Валютын урсгалыг сайжруулах чиглэлээр ойрын хугацаанд ямар ажил хийх хэрэгтэй вэ? Бид валютын урсгалыг сайжруулах чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалттай компанитай тогтвортой байдлын гэрээ хийсэн. Мөн ханш цаашид өсч магадгүй гэж байна” гэсэн асуултад  “Монгол Улс руу орж, гарч байгаа валютын урсгалын тайлан хийгдээд явна” гэдгийг ажлын хэсэг хариулсан юм.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Валютын ханшийг Монголбанк барьж чадахгүй. Тийм учраас бензин шатахууны ханш өсөөд байгаа гэлээ.

 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

 

-Жил бүр “Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ батална” гээд заасан.   Энэ асуудлыг хоёр жилд нэг удаа оруулж ирвэл ямар вэ гэсэн санал оруулж ирсэн ч дэмжигдээгүй. Хэрэгждэггүй тогтоол гэж битгий хэлээсэй гэж УИХ-ын гишүүдээс хүсч байна. Монголбанкны 500 ажилтан, хамт олон тогтоолыг хэрэгжүүлэх гэж бид өдөр бүр зүтгэж байгаа. Тайлангаа ирүүлж байна.

 

Ханшийн асуудал ганц Монгол орны асуудал биш. Дэлхий даяар ийм байна. 170 оронд судалгаа хийхэд 140 оронд нь ханшийн сулрал байна. Бид 5.7 хувийн ханшийн сулралтай байгаа. Өнгөрсөн долоо хоногт  Хятадын ардын банкинд уулзалт хийлээ. Том гүрнүүдийн хооронд үүсч байгаа худалдааны маргаан богино хугацааны үйл явц биш шүү гэдгийг Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчийн амнаас сонслоо. Бид нөөцтэй байх шаардлагатай. ОУВС “Та нарт бид хөтөлбөрт  орсны төлөө мөнгө өгч байна. Энэ мөнгийг бид танай гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн балансыг чинь сайжруулах гэж өгч байгаагаас танай улсын мөнгөн тэмдэгтийг сулруулах гэж өгч байгаа мөнгө биш” гэж байна.

 

Маш олон хүмүүс худалдаагаар амьдарч байна. Худалдааны тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаад Монголбанк дэмжиж байна.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Ene yalarhaad baigaa hulgaichiig zailuulaachee bas m neg nam dagasan avilgach luivarchin
2018-10-30
Зочин:
ТЭНЭГЭРЭЛД БОЛСОН НОВШОО ХЯТАД АВТАА ЮУ ТӨРИЙН ЧАНГА ЗОХИЦУУЛАЛТАЙ ҮСРЭНГҮЙ ХӨГЖӨӨД БАЙХАД МОНГОЛД ХАНШ УНАЛТ ОЛИГАРХИ ТӨР ЛУЙВАРЧ ИМПОРТЛОГЧ БАЯРТСАЙХАН ШИГ МАЛУУДААС БОЛЖ БАЙНА МАНАН ЛУЙВАРЧ
2018-10-30
Зочин:
Хуцаарай. Ажлаа хийж чадахгүй, төгрөгийн ханшийг унагаад байвал зайлаад чаддаг хүнд нь ажлаа өг л дөө
2018-10-30
зочин:
энэ гомо мөнхөө гэж яг яаадаг хүнн байдийн мэдэх хүн амьтан байвал бичээч хө унший
2018-10-30
ганц манай улсын асуудал биш гэдгийг бүгд мэдэж байнаа. Харин энэ олон улс яаж өөр хоорондоо сайхан болгоод болоод байна вэ, манай улс л гэж арчаагүй царайлаад улам бүр өрөнд ороод байгаад байх юм
2018-10-30
Хэл хил мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян
2018-10-30
Эрдэнэбат:
Энэ үхэр шигнөхөр банкны талаар ямар ч мэдлэггүй
2018-10-30
Ene yalarhaad baigaa hulgaichiig zailuulaachee bas m neg nam dagasan avilgach luivarchin