Алба хаагчид “Алдрын танхим”-тай болов
2018-10-30

НОБГ-ын Нийслэлийн Аврах анги 105-ын хамт олон 50 жилийн ойгоо угтан  бүтээсэн “Алдрын танхим”-ын нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд НОБГ-ын даргын зөвлөлийн гишүүд, Нийслэлийн Аврах анги 105-ын  удирдлагууд болон алба хаагчид оролцсон юм.

 

 

Албаа сурталчлах, алба хаагчдаа алдаршуулах зорилгоор бүтээсэн “Алдрын танхим”-д ангийн түүхэн замнал, үе, үеийн удирдлагууд, олон улсын аврах ажиллагаа болон энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдыг алдаршуулсан бүтээлүүд дэлгэгдлээ.

 

 

Өдгөө тус газарт 70 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа бөгөөд үүнээс 20 гаруй  спортын мастер цолтой тамирчин төрөн гарсан байна гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин