ФОТО: Үзэсгэлэнт Венец хот УСАНД автжээ
2018-10-31

Италийн хойд хэсгийн Венец хотын ихэнх хэсэг усанд автсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тус хотноо усархаг аадар бороо орохоос гадна далайд үүссэн салхины улмаас далайн түрлэг хотыг нөмөрчээ. Усны түвшин 1.5 метрээр нэмэгдсэн байна. Хот бүхэлдээ усанд автсан ч италичууд өмнөх шиг ажилдаа явж, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулж буй юм.

 

 

“Өндөр ус” гэгч улирал голдуу өвөл, хавартаа тохиодог бөгөөд 2009 онд Венец хот их хэмжээний усанд автаж байжээ. Хамгийн аймшигт үер 1966 онд болсон бөгөөд тухайн үед усны түвшин 1,94 метр хүртэл нэмэгдэж байсан гэдэг. 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
mongol bysgyi:
Us tuulaad yaj zugaalsan bolox ve dee Venise xot ruu yavaxdaa sain sudalj baij yavax xeregtei yum baina daa
2018-10-31
зочин:
Угаасаа л усан дотор байдаг юм биш үү
2018-10-31