Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг мөрдөж эхэллээ
2018-11-01

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг арваннэгдүгээр сарын 1-нээс буюу өнөөдрөөс мөрдөж эхэллээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Шинэ замын хөдөлгөөний дүрэм дэх иргэд нэн түрүүнд анхаарах шаардлагатай заалтуудаас дурьдвал:

 

Арав хүртэлх насны хүүхдийг хамгаалах хэрэгсэлтэйгээр, бага насны хүүхдэд хамгаалалтын суудал бэлдэж, бүсийг нь тогтмол зүүлгэх хэрэгтэй гэсэн заалтууд орсон. Бага насны хүүхдийг тээвэрлэж яваа автобус таних тэмдэгтэй байхыг журамд оруулсан. Тэрхүү таних тэмдэгтэй автобусанд жолооч нар зам тавьж өгч хүндэтгэх ёстой юм.

 

Зам тээврийн осол бууруулах үүднээс хурдны хязгаарлалтуудыг хийж өгсөн. Ялангуяа мотоциклоор явж буй иргэд хурд хэтрүүлсний улмаас хэн нэгний амь насыг хохироодог. Өмнө нь мотоциклоор 80 километрийн цагийн хурдтай явдаг байсан бол одоо 60 километр цаг байхаар заасан. Мөн ачааны автомашины тэвш дээр хүн тээвэрлэхийг хориглоно. Зөвхөн ачааг дагалдаж яваа хүн болон цэрэг, цагдаа чиглэлийн хүмүүс л хуулийн дагуу явах ёстой.

 

Зарим гэрлэн дохионд өөрчлөлт орсон. Тухайлбал, улаан, ногоон гэрлэн дохио анивчих гэсэн ойлголт байхгүй болно. Харин тоон хэмжүүрийг бий болгоно. Шар гэрэл анивчиж байвал тухайн уулзвар зохицуулалтгүй болсныг мэдэгдэж байгаа юм. Улаан гэрэл анивчиж байвал төмөр замын гарам байна гэж ойлгоно. Явган зорчигч зам хөндлөн гарахдаа чихэвч зүүхгүй байх, гар утас, компьютер, тоглоом хэрэглэж явахыг хориглоно. 

 

Шинэ дүрэмд “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэдэг нэр томьёог гаргаж ирсэн. Энэ нь замтай ойролцоох хороолол, шатахуун түгээх станц, барилга байгууламж, үйлдвэр, албан газар буй хэсгийг нэрлэж байгаа юм. Ийм газруудад тусгай дүрэм баримталж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй болсон. Жишээлбэл, “Дүнжингарав” худалдааны төвд автомашинууд ямар ч тохиолдолд явган хүнд заавал зам тавьж өгөх ёстой гэх зэрэг зохицуулалтууд орсон. Замын зэргэлдээх нутаг дэвсгэрт автомашинууд 20 километр цагийн хурдтай явна. 

 

Энэ мэтчилэн замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулжээ. Замын хөдөлгөөний шинэчилсэнд дүрэмтэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл Zam-Durem-Tusul дарж уншина уу.

 

 

Шинэ дүрэмд:

 

Зам тээврийн осол, хэргийг бууруулахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлтүүд 20 заалт

 

Жолоочийн амь насыг хамгаалахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлтүүд 4 заалт

 

Явган зорчигчийн амь насыг хамгаалахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлтүүд 7 заалт

 

Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс хамгаалахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлтүүд  7 заалт

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцөлийг хангахад чиглэсэн нэмэлт өөрчлөлтүүд 6 заалт

 

Тээврийн хэрэгслээр зорчигчийн амь насыг хамгаалахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлтүүд  10 заалт

 

Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг багасгаж, хөдөлгөөний эрчмийг сайжруулахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлтүүд 13 заалт

 

Тээврийн хэрэгслийн техникийн байдлаас шалтгаалан гарах осол, агаарын бохирдол, дуу  чимээний түвшинг бууруулахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлтүүд 8 заалтыг оруулжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
oros mashinuudad hamgaalah bus bdaggui sh te,. horigloh uu?!
2018-11-01