М.Энхболд: Би Ерөнхийлөгчийн саналын хариуг удахгүй өгнө
2018-11-01

УИХ-ын чуулганы хуралдаан гишүүдийн 50.8 хувийн ирцтэйгээр эхэллээ. УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулан батлав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал хэллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Ерөнхий сайдын мэдээлэлд ЖДҮ-ийн талаар ярих байсан. Гэтэл ХХААХҮ-ийн сайд огцрохоор болсон. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан зээлийг та нар төлж чадах юм уу. Ард түмэн бухимдалтай байна. 

 

Ерөнхийлөгчийн саналд ямар хариулт өгсөн бэ. УИХ тарах юм уу. Ерөнхийлөгч ганцаардаж байна. Би ганцаардлыг мэднэ. Намаасаа ганцаараа сонгогдоод зодож нүдүүлээд яваад байна. Хөдөө аж ахуйн сайдыг хэзээ томилох юм бэ" гэлээ. 

 

УИХ-ын дарга М.Энхболд "Энэ долоо хоногт Ерөнхий сайд мэдээлэл хийнэ. Мэдээллийн сэдвийг солих боломж байхгүй. Ерөнхий сайдыг таны саналаар бас мэдээлэл хий гэж хэлье. ХХААХҮ-ийн сайд өөрөө өргөдлөө өгсөн. Одоогийн байдлаар УИХ-д өргөн баригдаагүй байгаа. Ерөнхийлөгчийн ирүүлсэн саналын талаар ярилаа. Бичиг ирээд гурав хонож байна. Ерөнхийлөгчийн бичгийн хариуг би өгнө. Таны хүссэн ажлын хэсэг болгонд оруулах захирамжийг би гаргаж байгаа. Та ажлын хэсэгт орохдоо сүр дуулиантай тавьчихаад үйл ажиллагаанд нь хойш суусан байна хэмээв. 

 

Ийнхүү УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж эхэллээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zochon:
60terbumaasaa bolj ugn hurliin dargiin suudalaa ogchih hergtei bganshtee.
2018-11-04
bold:
yag unen ene huniig l madh hurdan uter turgen zailuulahgui bol uneheer bolohgui deeree tulj bna shuu olon tumen sanal neg bgaa bhaa
2018-11-01
Zochin:
Ene huniig uter turgen zailuulahgui bol mongol uls ulam doroitood baina shuu
2018-11-01