Алга болсон иргэнийг хөнөөгөөд, хөдөө булсан байжээ
2018-11-01

 

Сураггүй алга болсон иргэнийг хөнөөн, цогцсыг нь хөдөө аваачиж булсан хэргийг цагдаагийн байгууллагын алба хаагчид илрүүлжээ.

 

Тодруулбал 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүрэгт орчин суух “С” гэгч нь гэрээсээ машинтайгаа гараад сураггүй алга болсон гэж 2018.10.22-ны өдөр ар гэрээс нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргажээ.

 

Өргөдөл гаргасны дагуу эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд явуулахад хохирогч “С” нь танил 1990 онд төрсөн “З” гэгчтэй хамт хөдөө явсан бөгөөд “З” нь хохирогчийн амь насыг хөнөөн хээр булсан байсныг цагдаагийн алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж, ирүүлсэн байна.

 

Хэргийг үйлдсэн СХД-т оршин суух хаягтай З гэгч этгээд нь өмнө нь хулгайн хэргээр гурван удаа ял шийтгэл эдэлж байсан аж. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zorro:
Hyzyygyi hulgaichiin hiisen gai ni urshuuluur sullagdsan lalruud
2018-11-01
rf:
Nuguu l Elbegdorjin urshuusun yaltan uu Ene elbegdorjiin gai mongoliig min hichneen ideh yum boloo Uheesee
2018-11-01