У.Хүрэлсүхийн “толгойны өвчин”
2018-11-01

Эрх баригчид намын даргын толгой ангалзан өвдөж байгаа нь мэдээж. Толгойлсон нам нь ч, удирдсан Засгийн газар нь ч элдэв асуудалд орооцолдож, суудлаа хэрхэн хамгаалах талаар тархиа гашилгаж суугаа биз.

 

 

Өнөөдөр өглөө 10.00 цагт эхэлсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг АН-ын бүлгийнхэн хаяж гарлаа. Тэд “авлигатай, аллагатай, хулгайтай Засгийн газар огцор” гэсэн шаардлагыг тавиад хугацаагүй ажил хаялаа. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “УИХ-ын гишүүдийг зохион байгуулалтай авлигадсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дахин шаардаж байна” гэж мэдэгдээд, хаалгыг гаднаас нь хаалаа. 

 

Мэдээж, сөрөг хүчин ийм сиймхийг зүгээр орхихгүй. Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хүн амины хэрэг, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэн хөнгөлөлттэй зээлийн дуулиан гэсэн хоёр том асуудал дараалан дэгдэж, хоёр сайдыг нь буулгалаа. Гэсэн ч сөрөг хүчин болоод олон нийтийн санаа амарсангүй. Хариуцлага хүлээх гурав дахь сайдыг нэхэж байна. Гурав дахь сайд нь огцорвол У.Хүрэлсүхийн толгойны өвчин улам л нэмэгдэнэ.

 

Сайд нарын асуудлаас үүдсэн өвдөлт дээр УИХ-ыг тараах тухай Ерөнхийлөгчийн санал нэрмээс болж эхэллээ. УИХ-ыг тараах тухай төрийн тэргүүний саналыг эрх баригчид парламент бус Засгийн газар руу зайлуулж чадлаа. МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоёр шаардлага УИХ-ынх биш, Засгийн газрын асуудал учраас парламент тарахгүй гэсэн хариуг барихаар бэлдчихэж. Ерөнхийлөгчийн хэлсэн авлигажсан төсөв болоод жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийн хариуцлага УИХ-д биш Засгийн газарт оногдсон гэсэн үг.

 

УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн саналыг хариуг тун удахгүй өгнө гэж чуулганы индрээс хэлэв. Түүний хэлэх хариу хэдийнэ тодорхой болсон учраас Ерөнхийлөгчийн хүслээр парламент тарна гэж хүлээх хэрэггүй. Харин төрийн тэргүүний өмнөөс өлсгөлөн зарлах хүмүүс биеэ бэлдэж байсан нь дээр.

 

Тэгэхээр МАН-ын 64-ийг багтаасан парламент Засгийн газраараа туг тахиж магадгүй байдал үүслээ. Сөрөг хүчний шаардлага, Ерөнхийлөгчийн саналаар Засгийн газраа хавсайдаж магадгүй үгийг МАН-ынхан хэлж байна.  АН-ын бүлгийн хэлснээр авлигатай, аллагатай, хулгайтай болоод байгаа эрх баригч МАН гал унтраахын тулд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг золиосолж болзошгүй болов. Гэхдээ эрх баригчид дунд Ерөнхий сайд У.Хүрэлсүх суугаа. Тэр Ерөнхий сайдын хувиар танхимаа хамгаалах уу, МАН-ын даргын хувьд намын нэрээ бодох уу.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Засаг:
Ард түмнээ сонсож сурах хэрэгтэй бна. Ард түмэн дотор чинь эх нутгаа хайрлах хамгаалах ёс зүйтэй хүмүүс олон бий шүү. АТГ ер нь юу хийж бна вэ? Нээг их өндөр цалинтай хүмүүс пээдийж алхахаас өөр юм байгаа юм уу? Ард түмнээс авсан мэдээлэлийг үл болчихоод харсан ч хараагүй юм шиг, сонсож байсан ч сонсоогүй явдаг асуудлаа болимоор юм.
2018-11-01
Ерөнхий сайдаа:
Орон тооны бөглөөс болсон орлогч нараа цэгцлэх болоогүй юм уу? Хийх ажилгүй, ширээ сандлын манаач, ард түмний татварыг тендер нэрээр идэж уух ажил хийхээс өөр юм байгаа юм уу?
2018-11-01
Тереер дуурэн ес зуйгуй мэдлэггуй ууж идэх хулгайлахдаа уургийн морь шиг нехдуудээр дуурчээ ИХ тарвал яасаийм бэ монгол тёр нэр нуургуй болж дууслаа хариуцлага тооцчих хун ч олдохгуй болж байна бугд ижил хамсаатангууд болчихжээ
2018-11-01
Rrrrrr:
Ер нь энэ монгол улсын хөгжил хаашаа явж бна вэ? Монгол улсын залуучуудыг хүмүүжүүлж сургадаг эрдэмтэн доктор профессор хүн мөнгөний төлөө тендерийн үйл ажиллагаанд оролцоод явж болж бгаа юм уу?
2018-11-01
Rrrrrr:
Ерөнхий сайдаа. Төмөр замын тендер нэрийн доор хийсэн луйврыг яаах гэж бна вэ? Энэ бол гэрчтэй бүх зүйл нь илт юм шүү дээ. Тендерийн шийдвэр гарахад нөлөөлсөн эрдэмтэн доктор Монхообор гэж гэрчтэй шүү дээ. Ядахдаа багажныхаа нэрийг хүртэл зөв бичээгүй тендерт ялалт гэж байх уу? Одоо ийм луйврыг гэрээ зогсоох цаг аль хэдийнээ болсон. Хийсэн гэрээ нь бага ангийн хүүхдээс долоон дор. Үүнийг ерөнхий сайд та шалгуулаад өөрөө нэг материалтай нь танилцаад үзээрэй
2018-11-01
Ardchilsan naminhan harin awilgatai allagatai hulgaitai biz de tednii awilga gedeg n zondoo zondoo allaga m zorig hulgai n omch huwichlal hulgai n onoodriintei adil bat uul 5ter bumiig huuheddee ogod l shanbileg 10terbumigawgaidaa ogood l adilhan l bga biz de
2018-11-01
зочин:
Засгийн газар, Хүрэлсүх сайн ажиллаж байгаа, АН, Баттулгаас өөр энэ дэлхийд эдийн засаг өсөж, улс орон өөдөлж эхлэхээр нураана, тараана гэдэг амьтан байхгүй, Баттулгын үед граммын эдийн засагт шилжиж, цалингаа тавьж чадахаа больсоныг санаж байна,,,,Ард түмэн одоо Засгийн газараа дэмжиж амьдрал ахуйгаа сайжруулах ёстой..Том бүтээн байгуулалтуудаа хамгаалах ёстой_,,,АН-ыг тараах талаар саналаа өгсөн нь дээр байх
2018-11-01
ард иргэд:
ЯАЖ ӨӨДНӨ ТАТАХ ГЭЖ???? ХҮРЭЛСҮХЭЭ??? ТАНАЙ МАНёстойч чадахгүй бна огцорвол яасийн бэ?? цоо шинэ хүмүүс гарч байЖ МОНГОЛ УЛС ЖААХАН СЭХЭЭ АВАХ БАЙХДАА????????????????
2018-11-01
Ядаж зөв бичээд сурчих. Тэгээд дараа нь хөлсний бичвэрээ бич за
2018-11-01
Битгий мөрөөд. Засгийн газар тогвортой ажиллаж байж л бид эдийн засгаа өөд нь татна. Хариуцлага тооцох хүмүүстэйгээ хариуцлагаа тооцоод орны хүнийг нь томилоод л явбал болно. Нэгэнт сонгосон л юм бол сонгосон иргэд нь хариуцлагатай байх хэрэгтэй. Юм хийлгэх л гэж УИХ-д үнэмлэхүй олонх болгоо биз дээ. Одоо тэгээд яах гээд шалчигнаад байгаа юм бэ??? Энэ самардаг хүмүүсийн үгээр тэгээд улс орноо самраад л байх уу???
2018-11-01
hurelsukhee buh alban tushaaltnuudiig ogtsoruulaad alban tushaal deer n songon shalgaruulalt zarlaad shineer ehel. ingehgui bol odoo baigaa nohod chamaig ch busdiigaa ch namiig chin ch alna.
2018-11-01
zochin:
Xvrelsvh sain ajillaj bga D Erdenebat said bhda baahan zeel gargachaad odoo yu gd ogtsruulna gd bga um ogtsrono gebel gorid
2018-11-01
zochin:
topor ,selem yasan be?, anch mon ch ich tom tom yrisan odoo yagaad duugai bna,ajilaa chiij chadachgui bol sain duraraa ogchroochee, irged bidnii amidral daramttai bna
2018-11-01
HEN TEGEED ERUNHII SAID BOLOHIIN MIYE YU HUTSVAA
2018-11-01
123465789:
Монголын Ерөнхий сайд гээд байгаа нөхөр чин Ард түмний 14 тэрбумаар казино тоглоод тэр мөнгөө Улсын төсвөөр төлөөд ганц муу Чимидцэрэн нь шоронд явсан шүү дээ. Энэ нөхрийг "Мотоцикль унасан толгойгүй данзан" гэж хочилдог нь яг оносон юм шигээ.
2018-11-01
Ta Ooriin Hyselteeree Ogzron u !:
U.Hyrelsyh Ta Soeltoigoor Ogzrohgui bol neleen tom asuudal yiseh geed baina shyy ! " Ulsiin ih Hural chin " Tarah geed baina shyy!
2018-11-01
Hurelsukh bolomjooroo l zutgej bna sh dee
2018-11-01
Lkhagva:
AN uursduu nudgui Chih gui 4 samarsan Odoo yaaj bgaa um bol
2018-11-01
Ta Ooriin Hyselteeree Ogzoron uu !:
U.Hyrelsyh Ta Soeltoigoor Ogzrohgui bol neleen tom asuudal yiseh baina shyy !
2018-11-01
Ядаж зөв бичээд сурчих. Тэгээд дараа нь хөлсний бичвэрээ бич за
Ogtsor
2018-11-01
U.Hyrelsyhiig Ogzruulyaa !:
U.Hyrelsyhiin Zasagiin Gazariig Yaraltai Ogzruulyaa! Herev U.Hyrelsyhiig Ogzruulahgui yum bol neleen tom asuudal yiseh geed baina ! Ulsiin ih Huralan Taraah Asuudal Garaad baina shyy !
2018-11-01
Хүрэлсүхэд итгэж байгаа.
2018-11-01