"Lion Air": Ява тэнгисээс онгоцны хар хайрцгийг олжээ
2018-11-01

Индонезийн агаарын тээврийн "Lion Air" компанийн "Boeing 737 MAX" онгоц Ява тэнгист осолдоод буй. Ослоор уг онгоцонд байсан 178 зорчигч, багийн таван гишүүн зорчиж явсан бүгд амиа алдсан билээ. Амиа алдагсдын гурав нь хүүхэд байсан юм.

 

 

Тэгвэл ослын газар ажиллаж буй аврагчид сүйрсэн онгоцны хар хайрцагийг амжилттай олсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Ослын шалтгааныг техникийн бүрэн бус байдалтай хэмээн таамаглаж байгаа. Гэхдээ ослын шалтгаан тодорхойгүй байгаа ба мэргэжилтнүүд хар хайрцагны бичлэгийг тайлж, оньсогийг тайлах юм.

 

Онгоц нийслэл Жакарта хотоос хөөрөөд 13 хан минутын дараа радарын дэлгэцнээс алга болж, сүйрчээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин