Харви 16 настай охиныг дарамталж, хүчирхийлж байжээ
2018-11-01 14:28

Холливуудын нэрт продюсер Харви Вайнштейн 2002 онд насанд хүрээгүй охинд бэлгийн дарамт үзүүлж, улмаар хүчирхийлсэн хэмээн хохирогч өчигдөр мэдэгдэж, Манхэттэн хотын шүүхэд хандсан талаар "www.telegraph.co.uk" сайт мэдээллээ.

 

 

Тухайн үед хохирогч 16 настай байсан ба Польшоос АНУ-д модель болохоор ирсэн аж.  Охин 2002 онд нэгэн загварын шоуны үеэр анх Харвитай танилцсан гэнэ. Уг шоунаас хэдэн өдрийн дараа Харви охин руу  ярьж, бэлгийн дарамт үзүүлж, өөртэй нь бэлгийн харьцаанд орохгүй бол шоунаас нэрийг хасуулна хэмээн сүрдүүлсэн гэнэ. 

 

Мөн өнгөрсөн хугацаанд Харви олон удаа бэлгийн дарамт үзүүлж дарамталсаар байжээ. Хохирогч нэр болон гадаад төрхөө олон нийтээс нууцалж буй юм. 

 

#ME TOO хөдөлгөөний тусламжтай Харви тэргүүтэй олон эрхмийн үнэн илчлэгдсээр байна. Харвиг ойролцоогоор 50 гаруй эмэгтэйд дарамт үзүүлсэн хэмээн буруутгаж буй юм. Хохирогчдын ихэнх нь холливуудын нэртэй уран бүтээлчид билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Zochon:
Ovoo gar yumaakkk
2018-11-02
аааааааааааа:
Манайд ч энэ урлагт оруулж буй нэр бүхий томчуул байгаа шүү дээ Дуулаач, моделийн шоунд хар багаас оруулж амьдралгүй болгож байгаа
2018-11-02