Торгохгүй, сануулах арга хэмжээ авч байна
2018-11-01

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг арваннэгдүгээр сарын 1-нээс буюу өнөөдрөөс мөрдөж эхэллээ. Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид торголгүй, сануулах арга хэмжээ авч ажиллаж байна.

 

Тус албанаас иргэд, олон нийтэд дүрмийг сурталчлах, таниулах зорилгоор дүрэм мөрдөгдөж эхэлж байгаа эхний өдрүүдэд замын хөдөлгөөний дүрэмд шинээр орсон нэмэлт өөрчлөлтүүдийг зөрчсөн жолооч нарыг нарыг торгохоо урьтал болголгүйгээр тухайн дүрмийн заалтыг тайлбарлах, сануулах арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

 

Харин хуучин мөрдөгдөж байсан Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцох юм. Хөдөлгөөнд оролцогчдын хувьд Замын хөдөлгөөний дүрмээ сайтар уншиж судлах төдийгүй дагаж мөрдөн биелүүлэх хэрэгтэйг тус албанаас анхааруулж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин