Согтуу нисгэгчийг баривчилжээ
2018-11-02

Японы агаарын тээврийн "Japan Airlines"  компанийн нисгэгч ноцтой алдаа гаргаж, улмаар баривчлагдсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.

 

 

Нисгэгч Британийн нийслэл Лондон хотоос Токио хот хүрэх нислэгийн өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогджээ.

 

Улмаар нисгэгчийг аюулгүй байдлын үүднээс Лондонгийн цагдаагийнхан баривчилж, энэ талаар албаныханд мэдээлсэн байна. 

 

Тэрбээр нислэг үйлдэхээс зургаан цагийн өмнө хоёр шил дарс, таван лааз шар айраг уусан байжээ. Цусан дахь спиртийн хэмжээ нь Британийн хуулинд зөвшөөрсөн хэмжээнээс 10 дахин өндөр байсан гэнэ. 

 

Хоёрдугаар нисгэгчийн хариуцлагагүй байдлаас болж, уг онгоц цагийн дараа хөөрчээ. 

 

Уг хэрэг  өнгөрөгч ням гаригт болсон ба нислэгийн өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн Кацутоши Жицукава өчигдөр буруугаа хүлээж, хариуцлага хүлээхээ мэдэгджээ. Түүнийг энэ сарын 29-ний өдөр хүртэл хорихоор болсон байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин