Согоог янзагатай нь буудаж хөнөөсөн этгээдүүдийг шалгаж байна
2018-11-02
Гэрэл зургийг MPA.mn

 

Төв аймаг дахь Цагдаагийн газарт 2018 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө “Батсүмбэр сумын нутагт янзагатай согоо буудсан байна” гэх мэдээлэл иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Батмөнх, Батсүмбэр сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад С.Энхмөнх нар шуурхай, мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж, Батсүмбэр сумын дөрөвдүгээр багийн нутаг Өвөр жаргалан хэмээх газарт согоо, янзага хоёрыг буудаж хөнөөсөн гэмт хэргийн холбогдогчдыг түргэн хугацаанд илрүүлсэн аж.

 

Хэргийг Улаанбаатар хотын харьяат Т, Б нар нь бүртгэлгүй, марк дугаар, гэрчилгээгүй галт зэвсэг ашиглан үйлдсэн болохыг тогтоон, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн 24.5 дугаар зүйл /Хууль бусаар ан агнах/-ээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Shuud.mn
Сонин хачин
Гантөмөр:
Малаасаа дор хүнэнцэрүүд байх юм даа
2018-11-03
Zochin:
Khatuu shiitge eh vr hoerig vgvi bolgoson araatnuudin hiisen nvgel hatuu baih bolno amsdag baigalin huulitai
2018-11-02
!!!:
Tor tomor nuuree haruulj Huulia heregjuul !!
2018-11-02