Улаанбаатар
Махны чанарыг гар утсаарааа шалгаарай
11-2

ХХААХҮЯ-наас “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ”-г энэ сарын 1-нээс хоёр сарын хугацаанд хэрэгжүүлж эхлээд байна. 

 

 

Малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн эргэн мөшгих тогтолцооны ачаар, хэрэглэгч ухаалаг гар утасны “Мал эмнэлгийн гэрчилгээний систем аппликэйшн”-ыг ашиглан тухайн махан бүтээгдэхүүн дээрх зураасан кодыг уншуулахад аль аймаг, сумаас бэлтгэсэн мах болохыг, тухайн малыг ямар мал эмнэлэг хариуцаж байсныг, аль үйлдвэрт, хэзээ төхөөрснийг мэдэх боломжтой болжээ.

 

Аймаг, сумынх нэр гарч ирж байгаа нь тухайн орон нутгийн бэлчээрийн төлөв байдлын мэдээллийг нэрээр нь хөөн харж, худалдан авах гэж буй бүтээгдэхүүнээ эрүүл бэлчээрт идээшилж байсан малаас бэлтгэсэн эсэхийг шалгах боломжтой аж.

 


Гарал үүсэл нь тодорхой, мал эмнэлгийн зохих үйлчилгээнд хамрагдсан, малын хорио цээртэй халдварт өвчний голомттой нутгаас бэлтгээгүй, эрүүл бэлчээрт идээшилсэн, мах бэлтгэлийн өмнө эмийн үлдэлдэлгүй болохыг нь шалгасан “Аюулгүй байдлын баталгаатай мах”-ны өргөтгөсөн худалдааны нээлт өнөөдөр /2018.11.02/ "Лавай" төвд зохион байгуулагдана.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
WOW. Энэ ёстой зөв ажил болжээ. Талархаж байна.
2018-11-03