Улаанбаатар
Автобусны жолоочоос болж, 13 хүн амиа алджээ
11-2

БНХАУ-ын Чунчин хотын Янзцы голын гүүрэн зам дээр авто осол гарсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Зорчигч тээврийн автобус, суудлын автомашинтай мөргөлдсөн аж. "Ослоор 13 хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй алга болсон" талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан тус улсын "Дайли Ньюс" сонин уламжлав. 

 

Хяналтын камерийн бичлэгээс харахад автобус хяналтаа алдаж, улмаар урсгал сөрч, автомашиныг мөргөсөн байна.

 

 

Автобус доторх бичлэгт 48 настай Луи гэх эмэгтэй жолооч руу гар утсаа шидэж, зогсохыг шаарджээ. Энэ үеэр жолооч анхаарлаа өөр зүгт хандуулан, хойшоогоо харах үедээ осол гаргасан аж. 

 

Ослоор АМЬД хүн байгаа эсэх нь тодорхойгүй байна. 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин