Улаанбаатар
Чанарын баталгаат махыг хэрхэн таньж, хаанаас худалдан авах вэ
13 өдөр

 

Стандартад нийцсэн, чанарын шаардлага хангасан, баталгаат мах нийлүүлэгч жишиг дэлгүүр болох Имартад, тухайлбал Монголчуудын хүнсний гол хэрэглээ махны худалдаанд нэгэн шинэлэг технологийн дэвшил анхлан нэвтэрч байна.

 

ХХААХҮЯамнаас санаачлан МЭЕГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөө аж ахуйн бирж ХХК, Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл болон Имарт хайпермаркеттай хамтран "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-г албан ёсоор өнөөдөр (2018.11.01) Имарт Чингис салбар дэлгүүрт зохион байгуулж, нээлтээ хийлээ.

 

Тус дэлгүүрийн лангуун дээрээс гарал, үүсэл нь тодорхой, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан эрүүл махыг “Мал эмнэлгийн гэрчилгээ” аппликейшны тусламжтайгаар шалган авах боломжтой болсон байна. Та гар утсандаа аппликейшныг татаж суулгаад, тусгай бар кодыг уншуулснаар махны гарал үүсэл төдийгүй мах бэлтгэсэн огноо зэрэг шаардлагатай бүх мэдээллээ газар дээр нь мэдэх боломжтой ба ингэснээр та худалдан авч буй маханд илүү итгэлтэй, илүү найдаж болох байж болох юм.

 

 

Имарт хайпермаркет нь стандартад нийцсэн, чанарын шаардлага хангасан, баталгаат мах нийлүүлэгч жишиг дэлгүүр бөгөөд Мал эмнэлгийн гэрчилгээтэй эрүүл, баталгаат махыг Имартын салбаруудаас худалдан авах боломжтой.

Shuud.mn
Сонин хачин