АН-ын бүлэг хуралдаж байна
2018-11-05

 

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэж байгаа аж. УИХ дахь АН-ын бүлэг эрх баригчдад ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох, Засгий газрыг огцруулах шаардлага тавьж, чуулган байнгын хорооны хуралдаанд суухгүй, хугацаагүй завсарлага аваад байгаа. Тиймээс ч өнгөрсөн долоо хоногт 2019 оны улсын төсвийг парламент сөрөг хүчингүйгээр баталсан. 

 

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдах хуваарьтай ч  МАН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй гэдгээ мэдэгдээд байна.

Н.Энх 

 

 

Shuud.mn
Сонин хачин