Өмнөд Солонгосын ХАТАН болсон Энэтхэг ГҮНЖ
2018-11-05

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин, Тэргүүн хатагтай хатагтай Ким Жүн Сук нар Энэтхэг улсад айлчлал хийж байна. Энэ талаар “ВВС” агентлаг болон “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Ерөнхийлөгч Мун өнгөрөгч сард Европын орнуудад төрийн дээд хэмжээний айлчлал хийсэн юм. Тэрбээр уг айлчлалаа дуусгаад өдгөө Энэтхэг улсад хүрэлцэн иржээ.

 

Энэхүү айлчлалтай зэрэгцэн Ерөнхийлөгч Муны гэргий, Тэргүүн хатагтай Ким Жүн Суктай Энэтхэгийн хойд хэсгийн Уттар Прадеш мужийн Айодхя хотод очсон аж.

 

Уг айлчлалтай зэрэгцэн дэлхийн хэвлэлүүд “Энэтхэгийг ГҮНЖ, Өмнөд Солонгосын ХАТАН болсон” түүх гэх гарчигтай мэдээллийг нийтлэх болжээ.

 

 

Айодхя хот бол Энэтхэгийн аялал жуучлалын гол бүс ба Рам бурхан мэндэлсэн ариун газар юм. Энэхтэгийн алтан ургийн гүнж Суриатна аавынхаа хүсэлтээр Өмнөд Солонгосын хаантай гэр бүл болж байжээ. Гүнж далайн дунд орших Солонгост ирснийхээ дараа Хёо Хун Ок гэх нэртэй болж, эртний түүхт Карак гүрнийг үндэслэн байгуулсан гэдэг.

 

Гүнж МЭ 48 онд өмнөдөд ирж, засгийн эрхийг авсан хэмээн Хятадын эртний сударт тэмдэглэн үлдсэн байдаг аж. Тус тэмдэглэлд Айодхя хаан зүүдэндээ бурхантай уулзжээ. Бурхан “16 настай охиноо Өмнөд Солонгосын Гимхэ хот руу явуулж, тус улсын эзэн хаан Ким Суротай гэрлүүлэх хэрэгтэй” гэж айлдсан гэгддэг. Энэтхэг гүнж 10 хүү төрүүлж, 150 гаруй насалсан байна.

 

Британийн түүхч “Гэхдээ л гүнж бодит хүн байсан гэх баримттай нотолгоо байхгүй. Түүний үүсэл гарал домог, үлгэрийнх. Эрдэмтэд гүнжийн түүхийг түүхэнд тооцдоггүй” гэж “ВВС” агентлагт ярьжээ.

 

ҮНЭН, ХУДАЛ нь тодорхойгүй ч Өмнөд Солонгосын нийт хүн амын 10 орчим хувь буюу зургаан сая орчмыг хаан, хатны хойч үе гэж үздэг. Мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ким Ён Сам болон Ким Дэ Жүн, Ерөнхий сайд асан Ким Жон Пил нар өөрсдийгөө тэдний удам гэдэг.

 

Хүүхдүүд зөвхөн эцгийнхээ овгийг авдаг ч энэтхэг гүнжийн Хёо овгийг ханхүүдийн хоёр нь авчээ. Хёо овогтой олон солонгосчууд бий. Зарим түүхийн эх сурвалжууд дээр гүнжийг Энэтхэг бус Тайландаас “бэлэг” болж ирсэн хэмээн тэмдэглэсэн байдаг гэнэ.

 

2000 онд Өмнөд Солонгосын Гимха хот болон Энэтхэгийн Айодхя хот ЭГЧ, ДҮҮ болжээ. Солонгосын түүхийн хүрээлэнгийн ажилчид, улстөрчид Айодхя 2001 онд тус хотод очиж, Өмнөд Солонгосын хаан ширээнд заларч байсан энэтхэг гүнжийн бухныг олжээ.

 

Өмнөд Солонгосын Засгийн газар 2016 оноос гүнжийн бунханд хүндэтгэл үзүүлэхээр шийдвэрлэсэн аж.

 

Хүндэтгэл үзүүлэх ажиллагаа энэ сарын 4-8 хооронд болдог ба Тэргүүн хатагтай гүнжид хүндэтгэл үзүүлсэн байна.

 

2015 онд “KBS” суваг энэтхэг гүнжийн түүхээс сэдэвлэсэн “Became Queen in Korea” киног дэлгэцнээ гаргаж байлаа.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
солонгос улс гэж хаана байсан юм бол тэгээд бас хаантай айн монгол чин улс японы эрхшээлд л байсан оронд биздээ
2018-11-05
zochin:
surwljlagchaa nairuulga ntrdee anhaaraachee.galzuu hunii odriin temdeglel
2018-11-05
МӨНГӨТЭЙ УЛС ИНГЭЭД Л ТҮҮХ ЗОХИОГООД БАЙГАА ЮМ ДАА.
2018-11-05
өөжэ:
Дээр үеийн зураач нар үнэн авъяасгүй байж дээ. ЗУрагнууд нь хөгийн юмнууд байдаг.
2018-11-05