АН: Ерөнхийлөгч 2019 оны улсын төсөвт хориг тавьбал дэмжинэ
2018-11-05

 

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Өнгөрсөн долоо хоногт АН хуралдаанд оролцоогүй үед эрх баригчид 2019 оны улсын төсвийг баталсан. Энэ төсвийг батлахдаа УИХ дахь олонхийн оролцоогүй  баталсан. Эрх баригчид амлалтаасаа дахиад буцлаа. Энэ нь УИХ-ын үйл ажиллагаанд доголдол учирч байна. 

 

Бид 2019 оны улсын төсвийн талаар тодорхой байр суурь илэрхийлсэн. Өндөр зардалтай, өндөр эрсдэлтэй төсвийг бид дэмжих боломж байхгүй. Ерөнхийлөгч хориг тавьбал бид дэмжинэ. 

 

Шатахууны үнэ сүүлийн үед огцом өслөө. Ард түмний байр суурьтай АН нэгдмэл байр суурьтай байгаа гэлээ. 

 

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга З.Нарантуяа:

 

-ЖДҮ-ийг дэмжих сан, Батлан даалтыг дэмжих сан, Хөдөө аж ахуйг дэмжих сангаар иргэдийн амьжиргааг дээшлүүлэх үйл ажиллагаа байгаа. Энэ сангуудийн институцийг шинэчлэхийн төлөө АН байна. Халамжаар иргэдийн амьжиргаа дээшлэхгүй. 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Бүх зүйлийг чөлөөт зах зээлд даатгавал иргэд хохирдог. Монгол Улсын Ерөнхий сайд бензин шатахууны үнийг барихгүй экспортлогч компаниудад даатгаж байна. Монголд гажуудал бий болж байна. Шатахуун импортлогч хэдхэн компаниудын капиталыг бий болгож байна. Суурь үнэ өсөхөөр бусад бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг. Энэ завхарсан бодлогоо засахыг Засгийн газраас шаардаж байна. Шатахууны үнийг сул тавьж байгаа Засгийн газрын бодлогыг эрс эсэргүүцэж байна. АН-ын эрх барьж байсан 2012-2016 онд бензин, шатахууны үнийг Засгийн газар барьдаг байсан. Ард түмний эрх ашгийг төр хамгаалдаг. Төр нь ард түмнээ хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах вэ гэдгийг Засгийн газраас асуумаар байна. Тэд мэдээлэл хийснийхээ дараагаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Uls eh orniihoo ard tumniihee telee ajillaacn Yun turuund taraana gatsaana haana boono geh yumdaa Ereniilegcn guai
2018-11-05
Byambaa:
Yaanaa daa hoorhii.gatsaana horino zogsoono l gesen hvmvvs baihiin
2018-11-05