Улаанбаатар
Д.Эрдэнэбат:Эрх баригчид төсвийг нэгтгэх нэр доор нэг их наядын санхүүжилтийг өөрийн хөрөнгө болгосон байна
11 өдөр

 

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнгөрсөн долоо хоногт АН хуралдаанд оролцоогүй үед эрх баригчид 2019 оны улсын төсвийг баталсан. Энэ төсвийг батлахдаа УИХ дахь олонхийн оролцоогүй  баталсан. Эрх баригчид амлалтаасаа дахиад буцлаа. Энэ нь УИХ-ын үйл ажиллагаанд доголдол учирч байна.  Бид 2019 оны улсын төсвийн талаар тодорхой байр суурь илэрхийлсэн. Өндөр зардалтай, өндөр эрсдэлтэй төсвийг бид дэмжих боломж байхгүй. Ерөнхийлөгч хориг тавьбал бид дэмжинэ.  Шатахууны үнэ сүүлийн үед огцом өслөө. Ард түмний байр суурьтай АН нэгдмэл байр суурьтай байгаа”  хэмээн мэдээлэв. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Ирэх онд төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа гүйцэтгэж амжих уу?

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга З.Нарантуяа:

 

-Ирэх онд төсвөөс 1.2 их наяд төгрөгийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 800 тэрбумыг нь өмнөх оны хэрэгжүүлсэн арга хэмжээ, 600 тэрбумыг нь шинэ хөрөнгө оруулалтад зарцуулж байна. Өрөөр их хэмжээний барилга байшинг санхүүжүүлж барих шаардлагагүй. Энэ жил зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх ёстой гэж үзэж байгаа. 

 

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг болон бусад сангаас зээл авсан төрийн албан хаагчдын нэр гарч байна. Та бүхэн энэ асуудлаар дахин мэдээлэл авсан уу?

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн асуудал болон нийт 29 сангийн асуудал ерөнхийдөө ойлгомжтой болж байна. Сүүлийн хоёр жил зохион байгуулалттай зээл олголтыг явуулсан байна. Үүнд маш олон төрийн албан хаагч нар холбогдсон байна. Зээл авч болно. Гэхдээ банкаар дамжуулаад авахад буруутгах зүйлгүй. Хамгийн ноцтой нь зохион байгуулалттай, Засгийн газрын гишүүд нь өөрсдөө оролцсон байна. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай. Нийт 28 санд хөндлөнгийн шалгалт оруулахыг хүсч байна. Хамгийн сүүлд бид Хөгжлийн банкнаас мэдээлэл авлаа. Дараа нь бид Төрийн банкнаас мэдээлэл авна. Сангийн яам үүнийг шалгаж чадахгүй, улстөржсөн шийдвэр гаргах нь ойлгомжтой. Бид зээлдэгчдийн мэдээллийг өгөөч гэсэ н боловч өгөөгүй. Салбаруудад олгосон зээлийг тусгасан. 2017 онд 34 төсөл хөтөлбрт 341.9 тэрбум төгрөгийн төсөлд зээл олгосон байна. 2018 онд 42 төсөл хөтөлбөр дээр 506.6 тэрбум төгрөгийн төслийг дэмжсэн байна. Эрх баригчид төсвийг нэгтгэх нэр доор төсвөөс Хөгжлийн банкнаас нэг их наяд төгрөгийн хэмжээний санхүүжилтийг өөрийн хөрөнгө болгосон байна. Өөрийн хөрөнгө нь үндсэндээ энэ төслүүд рүү явсан байх. Бүх сангуудийн мэдээллийг авна. Зорилтот бүлэгт олгогдох зээл, тендэр шалгаруулалт гэж бас нэг өөр. Хамгийн эмзэг сэдэв нь ЖДҮ-ийг дэмжих сан байсан. Яагаад гэвэл энэ нь зорилтот бүлэг очих ёстой зээл байсан. 

 

-Шатахууны үнийг бууруулах ямар шийдэл байгаа вэ?

 

УИХ дахь АН-ын дарга Д.Эрдэнэбат:

 

-Бид сөрөг хүчин. Саналаа хэлж байгаа. АН-ын үед “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Тиймээс шатахууны үнэ нэмэгдээгүй.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр буурч байхад манай шатахууны импорлогчид үнээ бууруулж байгаагаагүй. Тиймээс шатахууны үнийг хууль бусаар нэмэх тохиолдолд Засгийн газар тухайн импортлогч компанийн эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авч болно. Иргэдийн нуруун дээр үнийн хөөрөгдлийг үүрүүлж байгаа нь буруу бодлого.

 

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгө банк бус санхүүгийн байгууллага руу орсон гэсэн хардлага байдаг. Энэ хэр бодитой бол?

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Тийм ээ, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нэлээн олон гишүүн зээл авсан хүлээн зөвшөөрч байна. Тиймээс бид бодит байдал дээр  зохион байгуулалттай үйл ажиллагаа болжээ гэдгийг нийгэмд хүргэх нь зүйтэй гэж үзсэн.  АТГ үүнийг шалгаж эхэлсэн байна лээ.

 

-Та бүхэн дараагийн удаад ямар тэмцлийн хэлбэр сонгох вэ?

 

-Ирэх долоо хоногоос нэг гишүүнэээ хяналт  тавьж чуулган, байнгын хорооны хуралдаанд оролцуулна. Тэмцлийн хэлбэрийг өнөөдөр ярихад эрт байна.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
pkxny:
төсөв нэрээр идээд сурчихсан байна жинхэнэ мэрэгжсэн луйварчид юм даа
2018-11-06
YНЭ ТОГТВОРЖУУЛАХ АЖИЛ ХЭДЭН ТЭРБУМЫН АЛДАГДАЛ ДАГУУЛСАН ГЭЛ YY????
2018-11-06
Зочин:
МАН-гарууд буруутай. АН ч бас 2012-2016 онд эднээс дутуугүй мөнгө идэж ууж улсаа дампууралд оруулсан. Ард түмэн мартаагүй байгаа шүү. Энхийн тагтаа болох гээд байх хэрэггүй
2018-11-05
DAGZA 7 TERBUMA TUL
2018-11-05