Авлигачдын АНГУУЧ эмэгтэй халдлагаар амиа алджээ
2018-11-05

Украины авлигатай тэмцэх хөдөлгөөний идэвхтэй гишүүн Катерина Гандзюк өнгөрсөн долоодугаар сарын 31-нд гэнэтийн халдлагад өртсөн билээ. Гэмт этгээдүүд эмэгтэйн нүүр тус газар руу хүчил цацсан юм.

 

 

33 настай Гандзюкийн биеийн 40 хувь нь хүчилд түлэгдэж, өнгөрсөн хугацаанд ухаангүй байжээ.

 

Энэ амралтын өдөр түүний биеийн байдал гэнэт муудаж, улмаар нас барсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан таван этгээдийг баривчлаад байна.

 

Ерөнхийлөгч Петр Порошенко “Хэрэг хийсэн хүмүүс шийтгэлээ хүлээх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
76 GAAS OMNO BAYR ,BAYRTCOGT ,SAIHANBILEG ,ELBEGDORJ ,M.ENHBOLD SV.BATBOLD ,BADAMJUNAI .........
2018-11-05
мафи буюу гэмт хэгийг сүлжээ ааль эрт 1100 оны үед байсан тэр үед Чингис хаан нэг том мафи буюу уулын өвгөд сүлжээг дарсан одоо бид бас тийм ажил хийх ёстой. 76-г хуу заазаар авч хаяхд л нэг хэсэгтээ нам гүи болж улсын ажил жигдэрнэ.
2018-11-05