Улаанбаатарт 2 хэм дулаан байна
2018-11-06

 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна.

 

2018 оны 11 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин